“Ариун шүд” шүдний эмнэлэг
Энэхүү ажиллагааны хүрээнд: 1. Шүдний сурвалжийн орой тайрах 2. Саатсан болон илүү шүд авах 3. Жижиг шүлсний булчирхайн уйланхай авах 4. Уруулын үүдэвч гүнзгийрүүлэх 5. Хэлний богино хөвч уртасгах 6. Эрүү нүүр орчмын мэнгэ, үү, ургацаг, арьсны хоргүй хавдар авах 7. Чихний сэтэрхий оёх 8. Сорви засах зэрэг жижиг мэс ажилбарууд хийнэ
1. СУРВАЛЖИЙН ОРОЙ ТАЙРАХ Шүдний ясанд суух хэсэг буюу шүдний холбоос удаан хугацаанд үрэвсэлтэй байснаас болж шүдний сурвалжийн орой хэсэгт үрэвслийн мөхлөнгөр эд үүсдэг. Энэ мөхлөнгөр эд сувгийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжгүй үед шүдний сурвалжийн орой тайрах мэс ажилбарыг хийж эмчилдэг. 2. Хэл, уруулын хөвч уртасгах Хэл, уруулын хөвч гэдэг нь хүүхдийн дээд уруулын дотор дунд хэсэгт, хэлний доор дунд хэсэгт төрөлхийн байдаг салст юм. Энэхүү хөвч нь хүүхдийг төрөх үед богино байж байгаад хүүхэд өсөх томрохийн хэрээр уртасдаг. Уруулын хөвч хэт зузаан, богино байвал: 1. Хүүхдийн хоншоорын үүдэн шүд дундаа заагтай болж шүдний гажиг үүсэх шалтгаан болдог. Хэлний хөвч богино байвал: 1. Хүүхэд хэлээ чөлөөтэй хөдөлгөж чадахгүй, 2. Хэлээ дээд шүдэндээ хүргэж чадахгүй 3. Хэлээ амнаасаа бүрэн гаргаж чадахгүй, 4. “р”, “д” зэрэг үсгийг зөв, тод хэлж чаддаггүй. Энэ тохиолдолд хэл, уруулын хөвч уртасгах мэс ажилбарыг хийдэг.
2019.01.25
2019.01.25
2020 оны 02 сарын 16-нд
Chihnii seterhii hedeer oedog ve