ГУРВАН СЭНХЭРИЙН АГУЙН ЗОСОН ЗУРАГ
Алтайн нуруунаас эх авч урсах сэнхэрийн голын сав дагуу олон арван чулуун зэвсэгийн бууц суурин, хадны сүг зураг, хүрэл төмөр Хүннүгийн үеийн булш оршуулга, хөшөө чулуу байдаг.Эдгээрээс Гурван сэнхэрийн агуйн зосон зураг нь хүй нэгдлийн үеийн хүний гараар бүтээгдсэн урлагийн гайхамшигт дурсгал юм.
Гурван сэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойт зүгт 25км Тахилт багийн нутаг д.т.д 1772 метрийн өндөрт, хойд сэнхэрийн голын хөвөөнд оршино.
Агуй нь их бага хоёр агуйнаас бүрдэх бөгөөд уулын хормойгоос 100 орчим метрийн өндөрт байрлана. Агуйн дотор талын өндөр нь 15 метр орчим багтаамжтай асар том бөгөөд түүнд ороход эртний томоохон сүм юм уу, эсвэл орчин үеийн театрт орж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Сэтгэгдэл ( 0)