ХОВД АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны хөтөлбөрийн зорилтыг хангах, аймгийн ИТХ-ын VIII хуралдаанаар баталсан дунд хугацааны болон шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үр дүн ач холбогдлыг таниулах, Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар удирдах ажилтнуудад олон талт мэдээлэл өгөх зорилгоор "Хариуцлагатай тунгалаг төр"-Авилга, хүнд сурталгүй аймаг болох зорилтын хүрээнд энэ сарын 28-29-ны өдрүүдэд Ховд аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн сургалтыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн С. Бямбацогт, УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж, УИХ-ын гишүүн О. Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын референт Ё. Жаргалсайхан, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн референт А. Мөнхбат болон аймгийн удирдлагууд оролцоо.
Зөвлөгөөн сургалтанд 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 91 багийн засаг дарга, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагын дарга, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, Банкны захиралууд, Эрүүл мэнд, боловсролын салбарын удирдах ажилтнууд зэрэг 300-аад хүн оролцож байна. Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтын хүрээнд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдээлэл хийж Ховд аймагт хийгдэх хөрөнгө оруулалтуудыг танилцуулсан бол аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, дунд хугацааны хөгжлийн стратегийн талаар аймгийн Засаг дарга Б. Дүгэржав танилцуулсанаар зөвлөгөөн сургалтын илтгэл мэдээллүүд үргэлжлэн хүрч байна. Төрийн байгууллагын анхан шатны нэгжээс эхлээд төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллахдаа хүнд сурталгүй, авилга хээл хахуулгүй, шударгаар зүтгэх төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байх, түргэн шуурхай үйлчилдэг тогтолцоог шат шатандаа бий болгох шаардлагатайг илтгэл мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудын зүгээс онцлон хэлж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)