АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Х. МӨНХБАТ 1998 ОНД МЯНГАТ МАЛЧНЫ БОЛЗОЛ ХАНГАЖ БАЙЖЭЭ

Ховд аймгийн Дарви сумын багийн малчин Хоролсүрэнгийн Мөнхбат нь 20 гаруй жил мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө зориулан яваа туршлагатай тэргүүний малчдын нэг. Тэрээр сүүлийн жилүүдэд 1000-аас дээш тоо толгой мал тоолуулж, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан, аймгийн аварга малчны болзолыг хангасан тул ийнхүү аварга малчин хэмээх эрхэм алдарыг хүртэж байна. Мал сүргээ өсгөн үржүүлэх, нутаг усны сайхан, ургамлын гарцыг сорчлон тараг тэвээрэг авахуулж отор нүүдэл хийх нь Х. Мөнхбат малчны мал маллагааны нэг онцлог гэнэ. Жил ирэх тусам хуурайшилт явагдаж, байгаль дэлхий гандуу болж байгаа энэ үед бэлчээрийн даац, хүрэлцээг тооцоолон оторлох нь мал сүргийн онд мэнд орох чухал үзүүлэлт болдог байна. Нөгөө талаар сүргийн бүтцийг сайжруулж ашиг шим өндөртэй эцэг малаар цус сэлбэх, тооноос чанарыг эрхэмлэн мал маллагаа арга туршлагаа хөгжүүлэх нь нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлдэг байна. Аймгийн аварга малчин Х. Мөнхбат анх 1998 онд мянгат малчны болзол хангасан байна. Тэр цагаас эхлэн сумынхаа малд нүдтэй, мал маллах дур сонирхолтой иргэдийг хажуудаа сургаж, зааж зөвлөн туслах малчнаар авч ажилуулдаг байна. Ингэснээр тухайн сум орон нутгийн иргэд малжих, тогтмол орлоготой болж аж амьдрал нь сайжирдаг байна.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)