ХОВД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛОВ

  Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр Энхбаяр захиралтай Буянтын Боргио ХХК ажиллаж 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгчээ. 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэрбум 235 сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн. Энэ жил улсын төсвөөс 50 хувийн санхүүжилт нь орж ирсэн хэдийч тус ХХК өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэж өгч байна гэж хэллээ. 2018 оны 05-р сарын 22-нд суурийн ажлаа эхэлсэн барилгын ажил богино хугацаанд ашиглалтанд орж байгаад Татварын хэлтсийн хамт олон баяртай байна. Улсын төсвөөс орж ирэх 50 хувийн санхүүжилтийг хүлээхгүйгээр, өөрийн хөрөнгөөрөө барьж ашиглалтанд оруулжээ. Шинэ байр ашиглалтанд орсноор татварын хэлтсийн ажилчид болон үйлчлүүлэгчид тав тухтай, тохилог цэвэрхэн орчинд ажил үйлчилгээгээ явуулах бүрэн боломж бүрджээ.

Ховд аймгийн татварын хэлтэс энэ жил орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 2018 оны ажлаараа аймгийн шилдэг байгууллагаар шалгарсан зэрэг амжилтуудыг үзүүлжээ. Татварын хэлтсийн хамт олон цаашид дээрх амжилтаа бататаж татвар төлөгчдийн хуулиар хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)