НАРАН БАГИЙН АРД ИРГЭД СПОРТЫН 5 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ

  Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ард иргэдийн дунд спортын 5 төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт зохион байгуулагдлаа. Тэмцээнд залуу дунд ахмад үе гээд иргэд идэвхтэй оролцож байна гэж зохион байгуулагчид онцолж байна.

Ард иргэдийн тухайд цаг заваа нэг өдөр спортод зориулж, хоорондоо авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Энэ тэмцээнийг Наран багийн засаг дарга, нийгмийн ажилтан, Наран багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш. Арстан нар хамтран зохион байгууллаа. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байгаа нь нэг талаараа ард иргэд бие биентэйгээ танилцах туршлага солилцох, нөхөрсөгөөр уулзах, тус багт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцох зэрэг ач холбогдолтой юм. Энэ тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, спортын төрлүүдийг нэмж, ард иргэдийг спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлж дараа дараагийн тэмцээнүүдэд илүү олон хүн хамруулах тал дээр анхаарахаас гадна нийтийг хамарсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж холбогдох хүмүүс хэлж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)