ДЗМОУБ, ХОВД ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨР, ХАН ГОЛОМТ КОНСАЛТИНГ ХАМТРАН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Ховд орон нутгийн хөтөлбөр, Хан голомт консалтнтай хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан зөв гэр бүл, зах зээлд нэвтрэх нь сэдэвт лекц сургалтыг зохион байгуулллаа. Харин Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг ЕБС-ын сурагчдад өрсөлдөх чадвараа сайжруулах нь амжилтын сэтгэлзүй гэх мэт сэдвүүдийн дор тус тус лекцүүдийг зохион байгуулж тэдэнд тодорхой хэмжээний мэдлэг чадварыг олголоо. Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хирээр биднийг шинэ эрэн зуун угтаж авдаг. Харин шинэ эрэн зуунтай хэн хэрхэн хөл нийлүүлж зөв амьдрах нь гагцхүү хувь хүний ухамсраас шалтгаалдаг. Бидний амьдарч байгаа энэ нийгэм биднээс эрүүл сэтгэлзүй, зөв амьдралын хэв маяг,зөв харилцаа, хандлага, гээд олон зүйлийг шаарддаг. Энэ бүхнийг өөртөө бий болгож зөв амьдрах нь яалтачгүй хувь хүнээс хамааралтай юм. Тэгвэл энэ лекцээр дамжуулж насанд хүрэгчид гэлтгүй хүүхэд багачуудад олон талын мэдлэг чадварыг олгож байгаагаараа онцлог юм.
Лекцийг “Хан голомт консалтинг”-ийн зөвлөх Сэтгэлзүйн ухааны доктор Г.Наранбаатар, Монголын Илтгэгчдийн Холбооны Ерөнхийлөгч “Хан голомт консалтинг”ийн захирал профессор Ц.Азбаяр нар уншлаа.Лекцийг Ховд аймгийн Зэрэг, Манхан, Дөргөн, Жаргалант, Мянгад сумдад энэ сарын 14- 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Хөгжлийн- Голомт- Дэлхийн иргэн” лекцийг Зэрэг, Манхан, Дөргөн, Мянгад сумдын ЕБС-ын сургуулийн 7-12-р ангийн нийт 951 хүүхдэд, Жаргалант сумын ЕБС-ын 10-12 дугаар ангийн нийт 1050 хүүхдэд энэхүү лекцийг зохион байгуулжээ.
Лекцийн сэдэв бүр өөрөө өргөн утгыг агуулгыг байгаа. “Зах заалд нэвтрэх нь” лекцийг дээрх 5 сумын нийт 580 хүнд зохион байгуулсан бол “Зөв гэр бүл” лекцийг 850 хүнд явуулжээ. Тус лекц сургалтыг явуулахад аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн БСУГ, мөн тухайн сумдын Засаг Даргын Тамгын Газар, сургуулийн захиргааны зүгээс дэмжиж хамтран ажиллалжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)