ХИС-ИЙН ДОКТОР, ПРОФ С. ДОРЖИЙН “СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ”-НИЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ
Баруун бүсийн эрдэм номын их өргөө болсон Ховд их сургуулийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрдэмтэн багш нараа алдаршуулах сургалт эрдэм шинжилгээний ажлын өдөрлөг арга хэмжээг тэнхим бүрээс зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад ХИС-ийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн Хими биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор, профессор Сэтэвийн Дорж багшийн “Сургалт, эрдэм шинжилгээ”-ний өдөрлөгийг ХИС дээр зохион байгууллаа.
Проф, С. Дорж нь оюутан байх үеэс эхлэн МУИС, Халле- Виттенбургийн Их сургуулийн амьтан судлалын институтын эрдэмтдийн хамтарсан Минж нутагшуулах болон “Баруун Монголын ургамал, амьтны аймгийн судалгаа” хөтөлбөрт оролцон Монгол- Германы иж бүрэн экспедицэд ажиллан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гараагаа эхлэн улмаар ХоБДС-д сургалтын материал цуглуулах экспедиц, Увс нуурын шим мандлын олон улсын судалгааны экспедиц төсөл зэрэгт хамрагдан хээрийн судалгааны ажилд оролцож шинжлэх ухааны ажлын цар хүрээгээ өргөжүүлэн бүс нутгийн болон олон улсын шинжтэй төсөл хөтөлбөр, гэрээт болон захиалгат ажилд мэдлэг оюунаа дайчлан ажилласны зэрэгцээ олон залуу багш нар, судлаачдыг дагалдуулан судалгааны ажлын арга барилд сургасан туршлагатай, бүтээлч эрдэмтэн юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)