МАЙДАРЫН ГЭГЭЭНИЙ ЛАМ ХУВАРГУУД ШИЙН 16-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР НОМ ХУРЛАА
Ховд аймгийн Дөргөн сумын Майдарын гэгээний хийдийг анх Дөргөн сумын харьяат нутгийн зон олондоо Ногоон дарь эх Агина ээж хэмээн хүндлэгдсэн энэ бурханлаг хүмүүн анх 1993 онд үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулсан цагаасаа хойш өнөөг хүртэл тасралтгүй бурхан номын үйл ажиллагааг явуулсаар иржээ. Дөргөн сумын ард иргэд төдийгүй бүсийн аймгуудын ард иргэд сүсэглэж энэ хийдийг зорин ирдэг болоод удаж байна. Тэгвэл Тус хийдийн лам хуваргууд хаврын тэргүүн сарын Гахай жилийн шинийн 16-ны өдрүүдэд нутгийн ард түмэндээ зориулж тэдний сайн сайхны төлөө ном хурдаг. Майдар бурхан эргэх ёслолын үйл ажиллагаа 21 дарь эхийн ачлалаар эхэллээ.
Энэ удаад Майдарын гэгээний хийдийн лам хуваргууд байгаль эх дэлхий, уул овоогоо баясгах, ард түмэндээ буяны ном хурлаа. Майдар бурхан эргэх ёслолын үйл ажиллагаа олон буяны үйлээр үргэлжилсэн юм. Гал тахих, лам хуваргууд ном хурах, хүүхэд насанд хүрэгчдийн дунд үндэсний бөхийн барилдаан, сүсүэгтэн түмэн болон хүүхэд багачуудыг баярлуулах зорилгоор чихрээр хур буулгаж шуудай дүүрэн чихрийг тэдний дунд цацаж буян аривжууллаа. Хүн хэдий чинээ сүсэглэж чадна төдий чинээ буян хурдаг гэдэг. Монголчууд эрт дээр үеэс л уул овоогоо шүтэж, хөх тэнгэртээ цай, цагаан сүү, идээ цацлынхаа дээжийг өргөж амьдрал ахуйгаа даатгасаар ирсэн. Энэ уламжлал ч Дөргөн сумын иргэдийн дунд одоог хэрэн байсаар байгаа нь бахархалтай юм.
Энэ өдөр буян ном хийлгэх, Ерөөл авахуулахад 4 живаа, 8 түм буян ном хийлгэсэн мэт буян хишиг дэлгэрч энэхүү ёслолд оролцсон хүн бүр тухайн жилдээ аз хийморьтой, өвчин зовлонгүй, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй гэж номлосон байдаг байна. Энэ үйл ажиллагааг зорьж Завхан, ГовьАлтай, Увс зэрэг аймгуудаас сүсэгтэн түмэн, олон арваараа зорин ирсэн байна. Лам хуваргууд шинийн 16-ны билэгт сайн өдөр нутаг ус, уул хайрханаа баясгах, нутгийн зон олондоо буян үйлдэх ажлыг жил бүр зохион байгуулж байдагт нутгийн зон олон төдийгүй сүсэгтэн түмэн баяртай байна. Ийнхүү Майдарын гэгээний хийдийн лам хуваргууд ном хурж сүсэгтэн түмэнд бурхан номын авшиг хүртээлээ.
Ялангуяа иргэд байгаль эх дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрлан хамгаалахын зэрэгцээ бурхан номын газар очихдоо зөв сүсэглэж чадваас хариу нь буян болж ирдэг гэж лам хуваргууд хэлж байна. Энэ үйл ажиллагааг Дөргөн сумын Майдарын гэгээний хийд, Тус сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулжээ. Ялангуяа ном хурж байх үед 10 хар нүглийг тэвчиж 10 цагаан буяныг дэлгэрүүлэх нь буян хурааж байгаагийн нэг шинж юм. Бурхан багшийн айлдсан ном сургаальд бусдыг хайрлаж хүндэтгэх нь амар амгалан буяныг авчирна гэж номлосон байдаг. Сүсэгтэн олон бурхан номыг үнэн сэтгэлээсээ ойлгож биширч буянд шамдаж номын утга учрыг ойлгож сүсэглэж чадвал тэр хэрээрээ буян хураадаг байна.
Сайн үйлийг хийснээр өвчин зовлонгоос ангижрих, урт наслах, эрүүл саруул оршин тогтнохын үндэс болдог ажээ. Өнгөрсөн жилийн тухайд Дөргөн сумын Майдарын гэгээний хийдийн лам хуваргууд Ганданпунцагтэгчилэн хийдийн лам хуваргуудыг урьж авчирж тэдэнтэй хамтарч Ганжуурын 108 ботыг хуруулж нутаг ус, ард түмнээ баясгаж өргөн цар хүрээг хамруулсан 3 өдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Бурхан шашны ном судрын гол эх сурвалж болсон Ганжуур бол бурхан багшийн зарлигийн орчуулга гэж ойлгож болно. Ганжуурт багтсан бүх сударыг лам хуваргууд 3 өдрийн туршид уншиж ном хуржээ. Тэгвэл энэ жилийн тухайд цомхон хэрнээ олон буяны үйл хэргийг багтааснаараа онцлог арга хэмжээ боллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)