ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ЭМЭГТЭЙЧҮҮД АНХ УДААГАА СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЖЭЭ

  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ховд аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байгаа үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн дунд эмэгтэй хүний үнэ цэнэ, сургалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэй хүний үнэ цэнийг нь мэдрүүлж тэдэнд мэргэжил эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулагдсан уг сургалт зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 100 орчим байгууллагын төлөөлөл болсон 200 эмэгтэй оролцжээ.





Ховд аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн сургалт зөвлөгөөнд оролцсон эмэгтэйчүүдээс олон арван санал хүсэлтүүд гарсан байна. Тухайлбал: Эмэгтэйчүүдрүү чиглэгдсэн олон талт арга хэмжээ зохион байгуулагддаг хэдий ч үйлчилгээний ажилтан, эмэгтэйчүүдрүү хандсан нэг ч ажил өнөөг хүртэл хийгдээгүй ирсэн гэдгийг тэд онцлоод цаашид үйлчилгээний эмэгтэй ажилчдын холбоо байгуулах, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэм олон нийтийн ажилд татан оролцуулах, мэдээ мэдээллээр хангах тал дээр анхаарч ажиллахыг хүсчээ. Сургалт зөвлөгөөнд урилгаар улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж болон Ардчилсан намын эмэгтэйчүүд хариуцсан дэд дарга С.Эрдэнэчимэг, Хувь хүний хөжглийн институтын захирал, сэтгэл судлаач Н.Алтанцэцэг, Аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.Одхүү нар оролцож гэр бүл нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо, менежер эмэгтэй, эмэгтэй хүний үнэ цэнэ, байгууллагын эрүүл ахуй хөдөлмөр хамгаалал зэрэг хэд хэдэн сэдвээр илтгэл тавьж мэдээлэл хийжээ. Ховд аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн сургалт зөвлөгөөнд оролцсон эмэгтэйчүүдээс олон арван санал хүсэлтүүд гарсан байна. Тухайлбал: Эмэгтэйчүүдрүү чиглэгдсэн олон талт арга хэмжээ зохион байгуулагддаг хэдий ч үйлчилгээний ажилтан, эмэгтэйчүүдрүү хандсан нэг ч ажил өнөөг хүртэл хийгдээгүй ирсэн гэдгийг тэд онцлоод цаашид үйлчилгээний эмэгтэй ажилчдын холбоо байгуулах, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэм олон нийтийн ажилд татан оролцуулах, мэдээ мэдээллээр хангах тал дээр анхаарч ажиллахыг хүсчээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг, С. Жавзандулам




Сэтгэгдэл ( 0)