БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Орон нутаг дахь барилгын салбарт тулгамдаж буй асуудлууд түүнийг хэрхэн шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх”зорилготой барилгын салбарын удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Уг зөвлөгөөнийг Аймгийн ИТХ, ЗДТГ, ГХБХБГ хамтран зохион байгуулжээ. Уулзалт зөвлөгөөнд Аймгийн ЗДТГазар, “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГазар, МХГазар, ОБГазар, Татварын хэлтэс, НДХэлтэс, Ховд Их сургууль, Политехник коллеж, ХХҮГазар, Барилгачдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгж компаниуд оролцжээ.
Уулзалт зөвлөгөөнд Аймгийн ЗДТГазар, “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГазар, МХГазар, ОБГазар, Татварын хэлтэс, НДХэлтэс, Ховд Их сургууль, Политехник коллеж, ХХҮГазар, Барилгачдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгж компаниуд оролцжээ. Зөвлөгөөний үеэр Орон нутаг дахь барилгын салбарт тулгамдаж буй асуудлууд, гарч буй зөрчил дутагдлыг багасгах цаашид авах арга хэмжээ, Хөрөнгө оруулалтын бодлогыг төв суурин газрын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Орон нутаг дахь барилга, барилгын материалын үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын чадавхи, аймагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, Улс орон нутагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, зураг төсөлд тулгамдаж буй асуудлууд түүнд магадлал хийхэд учирч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээ гэх мэт томоохон сэдвүүдийг хөндөн ярилцаж санал хүсэлтээ хуваалцжээ.
Аймгийн барилгын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг нэгтгэн боловсруулснаар барилгын салбарт тулгамдаж байгаа олон асуудал шийдэгдэж цэгцэрнэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)