БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН СУДАЛГАА ЯВАГДАНА
Монгол дах Японы хүүхдийг ивээх сан, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг илрүүлэх буюу сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг явуулах ажлын хүрээнд Жаргалант сумын дөрвөн багийг хамруулсан төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Ховд аймгийн БСУГ, цагдаагийн газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэгийн багш нар, багийн нийгмийн ажилтнууд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн төлөөлөл гэсэн 40 орчим хүн энэхүү сургалтанд хамрагдаж байна.
Улсын хэмжээнд 185713 хүүхдийг боловсрол нөхөн олгох сургалтанд хамруулсан гэдэг тоон судалгаа байдаг бол үүнээс Ховд аймагт 13125 хүүхэд боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдсан байдаг байна. Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ямар нэгэн шалгааны улмаас хуулийн дагуу боловсролд хамрагдах эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
Сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаан буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байна. Энэ төсөл хэрэгжсэнээр сургуулиас завсардсан хүүхдүүд боловсролд тэгш хамрагдах боломж бүрдэх юмаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)