ХОВД АЙМГИЙН ӨРГӨМЖЛӨЛТ 9 ЭЭЖИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ



  Энэхүү арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди, аймгийн ЗД-ын орлогч, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга Уранчимэг, Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч М. Алтанцэцэг нар оролцож ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлэн, шагналыг нь гардууллаа. Ховд аймгийн өргөмжлөлт ээжүүдийг Дархан ээж, Халамжит ээж, Наран ээж, Ачлалт ээж, Оюунлиг ээж, Саран ээж, Буянтай ээж, Энэрэлт ээж, Манлай ээж гэсэн 9 номинациар шалгаруулжээ.


Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн залуу нас, ухамсарт амьдралаа зориулан хөдөлмөрлөж, ирээдүй хойч үеээ үлгэрлэн дагуулж яваа эрхэм ээжүүдийн талаар та бүхэндээ танилцуулъяа. Аймгийн ”Дархан ээж”- ээр Эрдэнэбүрэн сумын Шураг багийн өндөр настан Чимэдийн Насанхүү , Аймгийн “Халамжит ээж”-ээр Чандмань сумын Жаргалант багийн иргэн Дагдангийн Бямбасүрэн, Аймгийн “Наран ээж ”-ээр Жаргалант сумын Тахилт багийн Осорын Бадамжав, Аймгийн “Ачлалт ээжээр” Цэцэг сумын Цэцэг нуур багийн иргэн С.Сампил, Аймгийн “Оюунлиг ээж”-ээр Жаргалант сумын иргэн Гочигийн Сонин, Аймгийн “Саран ээж”-ээр Алтай сумын Хоролын Цэвэлмаа, Аймгийн “Буянтай ээж”-ээр Дуут сумын Босго багийн иргэн Цогтын Түмнээ, Аймгийн “Энэрэлт ээж”-ээр Мөст сумын Оросоогийн Ичинхорлоо, Аймгийн “Манлай ээж-ээр Дөргөн сумын Аргалант багийн иргэн 92 настай Раднаагийн Хушигт нар тус тус шалгаран Ховд аймгийн 2019 оны өргөмжлөлт 9 ээжээр тодорлоо.









Бэлтгэсэн: Д.Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)