ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Газрын үндэсний шимтгэлийн хорооны ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2018 оны 384-р тогтоолоор шинэчлэн баталсан байна.Тус тогтоолд МУ-ын газар зохион байгуулалтын олон төлөвлөгөөг шинэчлэн баталжээ.
Энэ хүрээнд шинэчлэн батлагдсан улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг хамгаалалтанд авах, трансыг нь тогтоох, кординатжуулах ажлуудыг хийх талаарх мэдээлэлийг ажлын хэсгийнхэн аймаг орон нутгийн удирдлагуудад хүргэн ажиллаж байна. Мөн Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй өнөөг хүрээд байсан юм. Шинэчилснээр газар эдийн засгийн эргэлтэд орж, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ ч зах зээлийн өнөөгийн нөхцөлдөө тохирох боломж бүрдэж байгаа юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)