ГХБХБГ-ЫН ХАМТ ОЛНЫ ЗҮГЭЭС ИРГЭН ТӨВТЭЙ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ УХААЛАГ ГАЗРЫН ХАРИЛЦАА ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
МУЗГ-аас Иргэн төвтэй төрийн үйлчилгээ, мөн аймгийн ЗДТГ-аас хариуцлагатай тунгалаг төр гэсэн уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн ГХБХБГ-ын хамт олны зүгээс иргэн төвтэй ил тод нээлттэй ухаалаг газрын харилцаа зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд өөрийн биеэр очиж мэдээлэл авч чаддаггүй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх үүднээс газрын гэрээ гэрчилгээг нь хүргэн өгч, төрийн үйлчилгээний мэдээ мэдээллийг хүргэн ажиллажээ.
Тус байгууллагатай холбоотой авилга, хээл хахууль, хүнд суртлын талаар иргэд шүүмжлэлтэй байдаг. Иргэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаас, нөгөө талдаа аймгийн төвд иргэдийн эзэмшилд олгох газар байхгүй учраас энэ асуудал яригддаг байна. Мөн иргэд газар эзэмших, өмчлөх асуудал нь удаан шийдэгддэг, эсвэл огт хариу өгдөггүй талаар бухимддаг. Энэ асуудлуудын удааширч байгаа шалтгаан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот хөгжлийн төлөвлөгөөтэй уяалдуулан боловсруулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулдаг. Зарим иргэдийн хүссэн газар өндөр хүчдэл инженерийн шугам сүлжээний улаан шугамтай давхацдаг. Өөрөөр хэлбэл, хот хөгжлийн төлөвлөгөө /2030 он/ зөрчдөг. Нөгөө талаасаа тус байгууллага Улсын бүртгэлийн шинэчилсэн хуулийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс Е дугаар авдаг байна. Энэ нь гэрчилгээнд бичигддэг болсоноор Иргэдийн ирүүлсэн материалыг бүртгээд цахим хэлбэрт оруулаад, Улсын бүртгэлийн хэлтэст илгээж, тус хэлтэс хянаж үзээд Е дугаар өгсний дараа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ирдэг байна.
Энэхүү цахим системийн өөрчлөлтөөс шалтгаалаад хугацаа удаашралтай байгаа. Цаашид төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага, үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллан, Иргэдэд ажил, үйлчилгээнийхээ талаар зөв ойлголт өгөх, иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч байгааг ГХБХГ-ын дарга Баярсүх хэллээ.
Бэлтгэсэн: Д.Лхагвацэрэн

2019 оны 03 сарын 12-нд
Үнэхээр иргэндээ хүрсэн үйлчилгээ бна мэргэжил нэгт хамт олондоо амжилт хүсье