ТӨРИЙН БАНК ХОВД ХОТОД ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2,8 сая харилцагчиддаа хүргэн ажилладаг Төрийн банкнаас Ховд аймгийн иргэд, харилцагчиддаа зориулан 2019.03.01.-2019.03.12-ны хугацаанд "Харилцагчийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Ховд салбар, "Баянбүрд" тооцооны төв, "Жаргалант" тооцооны төвөөр үйлчлүүлэн хугацаатай хадгаламжиндаа 20,000 төгрөгөөс дээш дүнтэй орлого нэмэх, Хадгаламж нээх, Карт захиалах эсвэл Гялсбанк, И-Биллинг, Хувийн дугаар, Автомат хуримтлал, Мессеж мэдээ үйлчилгээний аль нэгэнд бүртгүүлсэн харилцагчдын дундаас урамшууллын эзэд тодруулан 500 мянга, 300 мянга, 100 мянган төгрөгийн хадгаламжийн эрх олгосон байна. Мөн "Банкны хөгжил-95" аяны хүрээнд Монголбанк болон Мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийн талаарх мэдээлэл өгч, "Санхүүгийн боловсролтой хүн", "Банкны цахим бүтээгдэхүүний хэрэглээ" сэдвээр Төрийн банкны ахлах мэргэжилтэн Б. Одбаясал сургалт орж, харилцагчиддаа хуримтлалтай байхын ашиг тус, банкинд зарцуулах цаг хугацааг хэмнэх, ахуйн хэрэгцээгээ санхүүжүүлэх, бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, олон улсад төлбөр тооцоо хийх зэрэг зөвлөгөө өглөө.






Мөн энэ сарын 13-14-ны өдрүүдэд Төрийн банкны Удирдах ажилтны зөвлөгөөн, Баруун бүсийн урлагийн наадам, Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харъяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн асрамжийн газрын хамт олонтой уулзах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)