МХГ: ҮХСЭН МАЛЫН МАХЫГ ХООЛ ХҮНСЭНД ХЭРЭГЛЭСЭН ЗӨРЧИЛ ИЛРЭЭГҮЙ

 Өнгөрсөн зуны тухайд Ховд аймгийн ихэнхи нутгаар зуншлага тааруу, өвсний гарц муу байсантай холбогдуулан зарим сумдын малчид зудын нөхцөл байдалд өвлийг зутруухан давж, энэ хэрээрээ мал сүргийн тоо толгой хорогдсон. Тэгвэл махны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, цайны газар, ресторан зэрэг нь хөдөө сумдын малчдаас үхсэн малын мах хямд үнээр худалдан авч байна гэсэн яриа иргэдийн дунд гарах болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн МХГ-аас холбогдох хэд хэдэн газруудад хяналт шалгалт хийж байна.

Үхсэн малын махыг хүнсэнд хэрэглсэн тохиолдолд наандаж хоолны хордлого авч эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байдаг байна. Тэгвэл олон нийтийн дунд яригдаад байгаа мэдээллийн дагуу аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийхэд өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил илрээгүй гэлээ. Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд болон махан зоорь, цайны газар, ресторануудад хяналт шалгалт хийх үеэр Хан Жаргалант Ховд Хоршооны төлөөлөлтэй уулзаж дээрх мэдээллийг тодрууллаа. Тус хоршооны тухайд гарал үүслийн бичигтэйгээр махыг нөөцлөн хэрэглэдэг гэсэн юм. МХЕГ-ын даргын удирдамж төлөвлөгөөний дагуу Аймгийн МХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019.09.01-ны өдөр хүртэл эрчимжүүлнэ явуулах юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)