ЦАМБАГАРАВ БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 1000 УУТ ЭЛСЭЭР ҮЕРИЙН ДАЛАН БОСГОВ

 Жаргалант сумын Цамбагарав багийн зарим айл өрхүүдийн хашаа усанд автаад байна. Харин айлуудын гэрт ус орж эд материалаар хохирсон асуудал өнөөдрийн байдлаар гараагүй байна. Айл өрхүүдийг шар усны үерээс хамгаалах, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Жаргалант сумын ЗДТГ, ОБГ-ын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Цамбагарав багийн 10-р гудамжны 12 тоотоос бага гүүр, ойн бүс, төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 1000 уут элсээр усны хаялага буюу далан босгох ажлыг хийж гүйцэтгэлээ.



Цамбагарав багийн нутаг дэвсгэрийн тухайд намаг цэвдэг ихтэйгээс гадна,голын ай сав, үерийн ам, ойн бүсэд ойрхон учир ялангуяа хавар зуны цагт усанд автах эрсдэл өндөр байдаг. Нөгөө талаасаа гэр хорооллын айл өрхүүд дур мэдэн гол ус руу ойртуулж хашаагаа сунгаж татдагаас энэхүү эрсдэл үүсэж байна гэдгийг ажлын хэсгийнхэн онцоллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)