ХИС-ИЙН ТҮҮХ НИЙГМИЙН БАГШ, ЗӨВЛӨХ ПРОФЕССОР М.ГАНБОЛД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАВ

  МУСГЗ Магсарын Баянзулын нэрэмжит Ховд аймгийн нийтийн номын сан нь 8 тасаг танхимаар ард иргэдэд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ аймгийн ЗД-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Оюун түлхүүр” “Цахим номын сан” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангана ажиллаж байна гэлээ.
Нийтийн номын сангийн үйл ажиллагааг дэмжих, хэрэгцээтэй ном зохиолоор хангах, өөрт байгаа ном зохиолуудаа бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор ХИС-ийн Түүх нийгмийн ухааны багш, зөвлөх профессор М.Ганболд хувийн зүгээс100 ном, ахмад багш Ж.Рагчаадорж өөрийн зохиосон 10 номыг тус тус хандивлаж номын цагаан буяныг аривжууллаа.
Түүх нийгмийн ухааны багш, зөвлөх профессор М.Ганболд нь боловсролын салбарт 40 гаруй жил ажиллажээ.
Ажиллах хугацаандаа олон арван судалгаа шинжилгээний ажлуудыг хийхийн зэрэгцээ энэ хугацаанд 4000 гаруй ном зохиол өөрийн хэрэгцээндээ худалдан авч оюундаа хөрөнгө оруулалт хийсээр иржээ.
Тэгвэл эдгээр ном зохиолуудаасаа ХИС-ийн түүхийн тэнхимд 30 ном, Баян-Өлгий аймгийн Булган сумын Шүвэрийн бага сургуульд 60 ном, Дуут сумын ЕБС-д 70 ном тус тус хандивласан байна. Харин энэ удаад Монголын түүх соёл, хэл зохиол, судалгааны чиглэлийн Орос, Монгол, Хотон гээд 3 хэлээр хэвлэгдсэн 100 номыг нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяад гардуулан өглөө.

Энэ үеэр Нийтийн номын сангийн зүгээс Дэлхийн номын өдрийн хүрээнд Жаргалант сумын ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд Алтанхонх тэмцээнийг зохион байгууллаа.
Нийтийн ном сан /73.000/ мянган номын пондтой бөгөөд жилд давхардсан тоогоор/60.000/ мянга гаруй хүн тус номын сангаар үйлчлүүлдэг байна.Жил бүр номын пондоо баяжуулсаар ирсэн байгаа юм. Тухайлбал: 2018 онд 809 ширхэг ном зохиол худалдан авсан бол энэ онд 725 ширхэг ном авахаар төлөвлөжээ.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)