ХОЁР БОЛОН 5 САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД 2019.04.01-ЭЭС ЭХЭЛЖ УУШИГНЫ ХАТГАЛГАА БОЛОН ХАЛДВАРТ СААГИЙН ВАКЦИНД ХҮҮХДЭЭ ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
2019 оны 04-р сарын 01-ээс эхлэн хэрэгжиж байгаа үндэсний дархлаа вакцинжуулалтын хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, аймгийн ЭМГ хамтран 16 сум, 6 өрхийн эрүүл мэндийн төв, БОЭТ-ийн эрхлэгч эмч, хүүхдийн эмч, дүн бүртгэгч, вакцинватор гээд нийт 90 гаруй хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар аймаг, сум, хөдөө орон нутгийн хүүхэд багачуудыг энэ вакцинд хэрхэн яаж хамруулах, эцэг эхчүүдийг энэ талын мэдээ мэдээллээр хэрхэн хангах, тус вакцины ач холбогдол, гарах үр дүнгийн талаар ярилцаж санал хүсэлтээ хуваалцаж байна.
Сүүлийн жилүүдэд ялангуяа бага насны хүүхдүүд уушигны хатгалгаа авах, томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь ихэссэн байна. Тэгвэл эдгээр өвчлөлийг бууруулахын тулд 2 сартай хүүхдэд уушигны хатгалгааны эсрэг вакцин хийж эхлэх юм байна.
Энэ төрлийн вакцинд 2019 оны 2-р сараас хойш төрсөн хүүхдүүд хамрагдана. Харин халдварт саагийн идэвхигүйжүүлэлтийн вакцинд 5 сартай буюу 2018 оны 11-р сараас хойш төрсөн хүүхдүүд хамрагдана гэж сургалт зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Бага насны хүүхэд багачуудад заавал хийх дархлаажуулалтын үндсэн 7 төрлийн вакцин байсан бол энэ онд шинээр болон нэмэлтээр уушигны хатгалгаа, халдварт саагийн 2 гэсэн төрлийн вакцин нэмэгдэж байгаа юм байна.
Ингэснээр энэ төрлийн хүүхдийн өвчлөл багасна гэж эмч мрэгжилтнүүд үзэж байна. Тиймээс 2 болон 5 сартай нярай хүүхэдтэй ээжүүд ирэх 04-р сарын 01-ээс эхэлж хүүхдээ вакцинд хамруулахыг уриалж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)