АХМАДЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
Ахмадын байгууллагуудын оны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ахмадын холбооны дарга Ч.Дамбадаржаа, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон бусад холбогдох салбарын хүмүүс оролцлоо.
Энэ үеэр аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт хийгдэх томоохон бүтээн байгуулалт, ахмадуудын талаар авч хэрэгжүүлж буй хөтөлбөр, ахмадуудын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх ажил, төрийн үйлчилгээг ахмадуудад ойртуулах талаар хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй ахмад настан байгаагийн дотор 100-аас дээш настай 4, 95-аас дээш настай 18 ахмад дайчин 2, алдар гавьяатай 46 ахмад ажиллаж амьдарч байна.
Алтан үеийн ахмадуудаас суралцах, тэдний ажлын туршлагаас хуваалцах асуудал дутмаг байдаг байна.
Тиймээс ахмадуудыг олон талт ажилд татан оруулцуулж ахмадуудаасаа суралцах нь чухал гэж үзэж байна.
Энэ удаагийн зөвлөгөөн Ахмад настны тухай хуулийн холбогдох заалт бүрийг аймгийн ахмадын хорооны 8-р бага хурлаас дэвшүүлсэн зорилт, ИТХ-ын тэргүүлэгчдийн 20-р тогтоол, ЗД-ын 05 тоот албан даалгаварыг ахмадын байгууллагын бүх шатанд хэрэгжүүлэх, сумдын ахмадын байгууллагын хэрэгжүүлж байгаа ажлын дэвшилтэд арга барил шинэ санаачлагуудаас харилцан суралцах зорилготой юм.
Ахмадын Цагаан уул амралт сувилалын газар нь нэг ээлжиндээ 20 ахмадыг хүлээн авч амраах хүчин чадалтай. Жилдээ 200 ахмад л амралт сувилалд хамрагддаг гэсэн үг. Тиймээс ахмадуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, тэднийг дэмжих зорилгоор Аймгийн засаг даргын үйл ажиллагаанд тусгагдсан ажлын нэг нь ахмад настны хөгжлийн төвийг барьж байгуулах ажил юм.
Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжээд хөгжлийн төв баригдчихвал ахмадууд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тав тухтай орчинд амарч сувилуулах, мөн тэдний өмнө тулгамдаж байгаа олон асуудлууд шийдэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Аймгийн ахмадын холбооноос энэ онд ахмадууд руу чиглэсэн бодит ажлуудыг аймаг орон нутгийн дэмжлэг туслалцаатайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ахмадын өргөө танхимгүй сумдыг шинэ өргөөтэй болгох, зарим сумдын өргөө танхимыг тохижуулах, засварын ажлыг хийх, ахмадуудын дунд зохиогддог урлаг спорт болон бусад ажлуудыг тогтмолжуулах, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй болгох зэрэгт анхаарч ажиллаж байна гэлээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэ

Сэтгэгдэл ( 0)