СУМДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР НЭГДСЭН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


  Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн идэвхитэн байгаль хамгаалагч, сумдад ажиллаж байгаа Байгаль хамгаалагчдыг удирдлага арга зүйгээр хангах, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, хяналт шалгалтын ажлыг үр дүнд хүргэх, сахилга хариуцлагыг сайжруулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинээр хэрэгжиж байгаа” Зөрчлийн тухай хууль” “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиуд” болон эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журмууд, Байгаль орчныг хамгаалах багц хуулиудыг хэрэгжүүлж чадавхижуулах зорилгоор энэ сургалтыг зохион байгуулаад байна.





Сургалтыг Ховд аймгийн БОАЖ-ын газар, TNC Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран зохион байгуулж байгаа бол сургалтанд 17 сумдын байгаль хамгаалагч, идэвхитэн байгаль хамгаалагч нийлсэн 50 орчим хүн оролцож байна.
Сургалтаар TNC ОУ-ын байгаль хамгааллын байгууллагын зүгээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн бол БОАЖ-ын газраас МУЗГ-ын Байгаль орчинтой холбогдон гарсан тогтоол, шийдвэр, БОАЖ-ын сайдын албан даалгаварыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл хүргэжээ.
Сургалтын төгсгөлд Ховд аймгийн БОАЖ-ын газраас Дарви, Чандмань сумдын нөхөрлөлийн идэвхитэн Байгаль хамгаалагч нарт үнэмлэх энгэрийн тэмдэг гардуулж ажлын гэрээ үзэглэжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)