МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН УСНЫ ГОЛЬДРОЛЫГ СААРУУЛАХ, УСАНД БООГДСОН ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
Урин дулаан цаг ирж байгаа энэ үед нуур голын ус хачирласны улмаас Их бага голын ус тэлж зарим айл өрхийн хашаа руу ус орох, зам харгуй эвдрэх, газар доорх кабелийн утас масслаж гэмтэх, Ховдоос Баян-Өлгий, Ховд, Эрдэнэбүрэн явах чиглэлийн гүүр орчмын зам усанд боогдох зэрэг хүндрэлүүд үүссэнтэй холбогдуулан Жаргалант сум, мэргэжлийн байгууллагууд хамтран газар дээр нь ажиллалаа.
2019 оны 03-р сарын 04-ны өдрийн 16 цагийн байдлаар аймгийн Жаргалант сум, Ховд АЗЗА ХХК, ОБГ, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК-ны Ховд аймгийн газар гэсэн 4 байгууллагын 100 орчим хүн үүсээд байгаа бэрхшээл саадыг арилгахаар ажиллаж байлаа.
Ховд АЗЗА ХХК гэхэд нэг Ковш, нэг Экскаватора, нэг Сонсамаль, үйлчилгээний 2 машин, 12 ажилтан, 2 инженерийн хамт хариуцсан замаа засаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
Тухайлбал: Зорчих хэсгийн замыг эвдээд байсан усны гольдролыг сааруулах, арга хэмжээний хүрээнд 1000-ын хоолой тавьж, үерийн даланг босгожээ.
Замын эвдрэл гэмтлээс гадна Ховд, Баян-Өлгий, Эрдэнэбүрэн гэсэн 2 сум нэг аймгийн шилэн кабел шар усны улмаас тасраад байсныг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК-ны Ховд аймгийн газраас 2 шоно босгож, 200 метр шилэн кабелийн утасыг шинээр татснаар 6 цагийн дараа хэвийн ажиллагаатай болгож чаджээ.
Сүүлийн 14 хоногийн турш үүсээд байгаа голын энэхүү нөхцөл байдлыг арилгахын тулд зөвхөн нэг цэг дээр ажиллах нь үр дүнгүй хэмээн үзэж Бугат үзүүрийн чиглэлд усны гольдролыг өөрчлөх арга хэмжээг Жаргалант сумаас авч ажиллалаа.
Мэргэжлийн байгууллагуудыг ажиллах үеэр голын мөсний хэмжээ зузаан, газрын хөрстэйгээ барьцалдаж хөлдсөн учир Ковшоор түрэх ажилд хүндрэл учирч байлаа.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдлыг арилгах талаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа боловч иргэдийн оролцоо чухал байна гэдгийг албаныхан онцолж байна.
Ядаж л өөрийнхөө эд хөрөнгө, хашаа хороог үер усны аюулаас хамгаалах үүднээс ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр зөвхөн төрийг харж байгаа нь ажил хийхэд хүндрэл учруулж байна гэлээ. Тиймээс ард иргэд ч гэсэн өөрсдийн оролцоог хангаж мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө тусламж авч хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)