ХОВД АЙМГИЙН ЭМГ-ААС “ЭРДМИЙН ЗУЛ -2019 “ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Олон улсын эмч нарын өдрийг угтан эмч, эмзүйч мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгаа хийх туршлага солилцох, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Эрдмийн зул -2019 “ онол практикийн бага хурлыг 2019 оны 03 сарын 26- нд Эрүүл мэндийн газар зохион байгуулж явууллаа.
Онол практикийн хуралд 10 эмч мэргэжилтэн илтгэл тавьж оролцсоноос 1-р байрыг БОЭТ –ийн их эмч Ц.Гэрэлт – Од "Ховд аймгийн хүн амы дундах эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүд, тархины цахилгаан бичлэгт илрэх өөрчлөлтүүд" илтгэлээр, 2-р байр БОЭТ –ийн их эмч Ц.Цагаан " Ховд аймаг дахь хорт хавдрын өнөөгийн байдал" илтгэлээр, 3-р байр БОЭТ –ийн их эмч Э.Мөнхчимэг Амьгүй төрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийн судлах нь" илтгэлээр тус тус эхний байрыг эзэллээ.
Онол практикийн хуралд илтгэл тавьж амжилт гаргасан дээрх эмч нарын илтгэлээс гадна олон сонирхолтой илтгэлүүдийг энэ үеэр онцлож болохоор байлаа. Тухайлбал: Уламжлалт эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа, Архаг загатнаатай өвчтөнүүдийн амьдралын чанарыг үнэлэх нь, Эмийн жор бичилтийн өнөөгийн байдлыг үнэлэх нь, Булган суманд тохиолдож буй Осол гэмтлийн өнөөгийн байдал, Резус сөрөг жирэмсэн, Буянт багийн 40-65 насны хүн амын дундах халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хийсэн судалгаа, Наран багийн түнхний үений дутуу хөгжилтэй хүүхдийн дунд хийсэн судалгаа зэргийг дурьдаж болно.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн онол практикийн бага хурлыг Анагаах ухааны доктор Ц.Даржаа, Ховд их сургуулийн хэл уран зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор профессор Д.Өрнөхдэлгэр, БОЭТ –ийх дотрын тасгийн их эмч доктор Б.Отгонбаяр нар шүүж явууллаа.
Бэлтгэсэн: Ж. Лусалмаа

Сэтгэгдэл ( 0)