“ ОХИДЫН ЖАВХАА-13 ” УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Хөгжил политехник коллежийн Үсчин-Гоо засалч мэргэжлийн ангиудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог “ Охидын жавхаа-13 ” ур чадварын уралдаан эхэллээ.
Анх 1996 оноос эхлэн тус сургууль үсчин гоо сайхны чиглэлээр мэргэжилтэй ажилтанг бэлтгэж эхэлсэн байдаг бол “Охидын жавхаа” ур чадварын уралдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна.
Энэхүү уралдааныг зохион байгуулснаар үсчин гоо заслын мэргэжлийн ангийн оюутан суралцагчдын ур чадвар тодорхой хэмжээгээр нэмэгддэг гэж үздэг байна. Нөгөө талаасаа тэмцээнд оролцогч оюутнууд орчин үеийн тайралт, будалтын технологи, өнгө сонголт, хатаалт зэрэг үсчин гоо заслын нарийн ур чадварыг тэмцээний үеэр биенээсээ туршлага болгон суралцдаг байна.
“ Охидын жавхаа-13 ” ур чадварын уралдаанд 40 орчим оюутан 5 төрөл дээр ур чадвараа сорин өрсөлдөж байна. Эрэгтэй, эмэгтэй модерн засалт, эмэгтэй нүүр будалт, эмэгтэй хуримын засалт, хумсны урлал, бэлэн бүтээл гэсэн төрлүүдээр өрсөлдөж байна. Уралдааны тэргүүн байр эзэлсэн оюутан Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг Үсчин гоо засалч мэргэжлийн “АЛТАН ХАЙЧ ” улсын уралдаанд оролцох эрхээ авах юм. Хөгжил политехник коллежийн оюутнууд “АЛТАН ХАЙЧ” улсын уралдаанд сүүлийн 2 жил амжилттай оролцож улмаар 2017 онд эрэгтэй эмэгтэй үс засалтын төрөлд хос хүрэл медаль, 2018 онд хос алтан медаль хүртэж аймаг орон нутаг, сургуулийнхаа нэрийг улсын хэмжээнд өндөрт өргөж чадсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)