АЙМГИЙН МХГ-ААС "ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ" БОЛОН “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН–ТАНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
"Хариуцлагатай тунгалаг төр" аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, "Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт" болон “Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо” сарын аяныг МХГ-аас зохион байгуулж байна.
Аяны нээлтэнд байгаль орчин, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, ашиглаж байгаа зарим тоног төхөөрөмжийг дэлгэн танилцууллаа. Дээрх аяны хүрээнд аймгийн МХГ-аас 44 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 оныг “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх“ жил болгосны хүрээнд Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах замаар хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор БОГУУХГ / Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газар / -аас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сэдэвт сарын аяныг зарласан бол, Барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах замаар нийтийн аюулгүй байдлыг хангуулах, Аюулгүй орчинд хөдөлмөрлөх, үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлт болон даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах зорилгоор ДБХГ /Дэд бүтцийн хянгалтын газар/, ХНХТХГ /Хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын газар/ газруудаас “Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо” сэдэвт сарын аянуудыг хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж, аяны нээлтээ өнөөдөр хийлээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)