БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ АЖИЛТАН Д. БАТТОГТОХ ХИС-ИЙН ЗОЧИН БАГШААР АЖИЛЛАЖ БАЙНА

  Баруун бүсийн түүх соёл, эрдмийн уурхай болсон ХИС-ийн түүхт 40 жилийн ой энэ онд тохионо. Тус ойг угтан ХИС-д ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нарыг урьж зочин багшаар ажилуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Энэ удаад 1982-1986 оны хооронд ХИС-д ажиллаж байсан Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д. Баттогтох ХИС-ийн зочин багшаар ажиллаж байна.
Түүний хувьд 1979-1980 онд Завхан аймгийн Сонгино сумын 8-н жилийн сургуульд багш, 1980-1981 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ЭША, 1982-1986 онд Ховд дахь УБДС-д багш, 1987 оноос одоог хүртэл Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

Д. Баттогтох доктор ХИС-ийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимд энэ сарын 3-8-ны өдрүүдэд зочин багшаар ажиллах юм.
Энэ хугацаандаа Хэл зохиолын тэнхимийн оюутнуудад "Судалгааны арга зүй" хичээлийг, Боловсрол судлалын доктрантуудад "Боловсролын бодлого судлал" хичээлийг, ХИС-ийн их семинарт "Монгол гэрийн сургалтын уламжлал" сэдвээр илтгэл, ХИС-ийн багш, оюутан, ЕБС-ийн монгол хэлний багш сурагчдад "Эх хэлний соёл, сэтгэлгээ найруулга, хэрэглээ" сэдвээр илтгэл, мөн "Монгол бичгийн судлал", "ХИС-д ажилласан минь" уулзалт ярилцлага, "Ном унших соёл", "Эрдэм шинжилгээний найруулга", "Монгол бичгийн сургалтын уламжлал, шинэчлэл", "Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал", "Монгол бичгийн гайхамшиг" сэдвүүдээр лекц унших юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 3)
Markwairm

2019 оны 12 сарын 20-нд

[url=https://elimite2.com/]where can i buy elimite cream over the counter[/url]

Lisawairm

2019 оны 11 сарын 29-нд

[url=http://elimite2.com/]elimite otc prescription[/url]

Paulwairm

2019 оны 11 сарын 26-нд

[url=https://elimite2.com/]where to purchase elimite[/url]