ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга, мэргэжилтнүүд, аймаг орон нутгийн удирдлагууд болон салбар байгууллагын мэргэжилтнүүд оролцож хүүхдийн эрх, оролцоо, хөгжил хамгаалал, хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр арга хэмжээ, анхаарах асуудал зэрэг олон талт мэдээллийг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд танилцуулж байна.
Ховд аймаг нь 88447 хүн амтай. Үүнээс 0-18 насны хүүхэд 33914 байгаа нь нийт хүн амын 38,3 хувийг эзэлдэг байна. Нийт хүүхдүүдийг аж байдлаар нь авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй 489 хүүхэд, бүтэн өнчин 86 хүүхэд, хагас өнчин 1647 хүүхэд, үрчлэгдсэн 58 хүүхэд, гэмт хэрэгт холбогдсон 17 хүүхэд, ЕБС-д сурч байгаа 18472 хүүхэд, дотуур байранд амьдарч байгаа 1859 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 6979, уралдаанч 752 хүүхэд байна гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа байгаа юм.
Тэгвэл 2018 оны байдлаар аймгийн ГБХЗХГ-т хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 85 бүртгэгдсэнийг сумдын хамтарсан багаар дамжуулан хариу үйлчилгээ үзүүлэн ажилласан байна. Үүнийг ангилж үзвэл гэр бүлийн орчинд 78, боловсролын орчинд 7 байгаа нь эцэг эхийн болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)