МАЛ МАХНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛД ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ
2019 оны хаврын тухайд мал махны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр ханшинд хүрч байгаа нь иргэдийн амьдралд санхүүгийн хүнд дарамт болж байна.
Уг нь Ховд аймаг нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 3146408 толгой мал тоолуулжээ.
Нийт мал сүргийг хонин толгойд харьцуулж аймгийнхаа нийт хүн амд хуваавал нэг хүнд оногдох шийр малын тоо 55 гэж тооцоологдож байна. Гэтэл зах зээлийн үнээс хамгийн өндөр үнэтэй махыг хэрэглэхээс өөр гарцгүйд хүрсэн Ховдын ард иргэд мал махны зах зээлд худалдаалагдах дээд болон доод үнийг аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагууд хамтран тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.
Мал махны Цагаан морь зах дээр худалдаалагдаж байгаа мал гол төлөв зэргэлдээх Увс болон Завхан аймгаас ирж байгааг худалдаачид онцолж байна.
Учир нь Ховд аймагт өнгөрсөн жил зуншлага тааруу болсонтой холбогдуулж тарга хүч авсан мал ховор байна гэж хэллээ.
Цагаан морь зах дээр зарагдаж байгаа хонь 230.000-200.000, 200.000-150.000 төгрөгийн ханштай байна.
Зах дээр жижиглэнгийн мах зарж байгаа худалдаачдын лангуун дээр үхрийн цул мах кг тутамдаа 12.000 ястай нь 9.000 хонины цул мах 12.000 ястай нь 10.000 ямааны цул мах 7500 ястай мах 6500 хонины хуйхалж цэвэрлэсэн толгой 4000 ямааны толгой 2000 төгрөгний үнээр худалдаалагдаж байна.
Мал махны үнэ тэнгэрт хадаад байгаа энэ үед Жаргалант шанд ХХК-ны зүгээс нөөцийн махны худалдаагаар 5 дахь жилдээ Ховд аймгийн ард иргэдэд үйлчилж байна.
Төр засаг, аймаг орон нутгаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг горьлгүйгээр хямд үнэтэй чанартай малын махаар иргэдийн хүнсний хэрэгцээг хангах зорилт тавина ажиллаж байгаа тус ХХК-ийн нөөцийн махны цэг түлээний захын дэргэд Жаргалант мах маркет нэртэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Нөөцийн махны цэгээр худалдаалагдаж байгаа хонины цул мах кг тутамдаа 8500 төгрөг, ямааны цул мах 7500 төгрөг дайвар бүтээгдэхүүн кг нь 4000 төгрөг, хонины гулууз кг нь 7000 төгрөг, ямааны гулууз кг нь 6000 төгрөгний үнэ ханштай байна.
Нөөцийн махаар иргэдэд үйлчилж байгаа тус ХХК-ийн зүгээс 2018 онд 150 тонн мах нөөцөлж байсан бол 2019 оны хаварт 200 тонн мах нөөцөлж зах зээлийн үнээс хямдаар иргэдэд худалдаалж байна.
Малчдаас малын ченж, малын ченжээс жижглэнгийн махны худалдаачдаар дамжин иргэдэд хүрч байгаа мал махны хөөрөгдсөн үнийг хөөсрүүлэхгүйээр иргэдэд хүргэх асуудал юу юунаас чухал байгааг мэдээлллийн хөтөлбөрөөрөө онцоллоо .
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Zochin
2019 оны 04 сарын 11-нд
Maxnii vne vneheer ussun bna irged vnetei mah awah bolomj alga ajilguichvvd ih bn