ХНХЯ-НЫ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллагууд болох Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжил Политехник коллеж гэсэн 4 байгууллагын 120 гаруй ажилтан албан хаагчдын дунд спортын олон төрөлт тэмцээн болж байна.
Тус тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, хөгжөөнт буухиа гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдаж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын харъяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын хүмүүжил олгох, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой спортын олон төрөлт тэмцээн нь тухайн байгууллагуудын ажилтан албан хаагчдын авхаалж самбаа, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжсэн чухал ач холбогдолтой тэмцээн болдогоороо онцлогтой гэдгийг зохион байгуулагчид ярьж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)