ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ХАРЪЯА 4 БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
Монгол улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж Хөдөлмөрийн яамны харъяа ХХҮГ, Хөгжил Полтехник коллеж, ГБХЗХГ, НДХ гэсэн 4 байгууллагын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг аймгийн төв талбайд энэ өдөр зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааны нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Хөгжил Политехник коллежийн захирал Д.Баярмаа, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг болон салбар хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтэн албан хаагчид оролцлоо.
Энэ үеэр салбар байгууллагуудын зүгээс байгууллагынхаа үйл ажиллагааг ард ард иргэдэд сурталчлах, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг орон нутагт хэрхэн яаж дэмжиж хамтарч ажиллах талаар мэдээ мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч шийдвэрлэж болох үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмжийг газар дээр өгч ажиллаж байна. Тухайлбал: Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулах, ажил хайгч, ажил олгогч хоёрыг холбож өгөх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний ажлын байрны санал болгох, ажлын байрны зуучлал гэх мэт үйлчилгээнүүдийг нэг дор цогцоор нь хүргэж байна.
Өглөөний 10 цагийн байдлаар 121 хүн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний мэдээлэл авсан бол төсөл хөтөлбөрийн талын мэдээллийг 68 хүн авчээ.
Ялангуяа орон нутагтаа үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа бизнес эрхлэгчдийг аймаг орон нутгаас бодлогоор дэмжиж дотоодын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх шаардлага хэрэгцээ байгааг ч бизнес эрхлэгчид энэ үеэр онцоллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)