ЮНИТЕЛИЙН “СУПЕР БЭЛЭГТЭЙ УРАМШУУЛАЛ”-ЫН 1-Р ҮЕИЙН АЗТАНГУУД ТОДОРЛОО

  Дэвшилтэт технологийн үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлж, хэрэглэгчиддээ түрүүлж хүргэдэг Юнител Групп зөвхөн Ховд аймагт зориулсан урамшууллаа зарлаад байгаа билээ. Тэгвэл тус “Супер бэлэгтэй урамшуулал”-ын 1-р үед оролцож азтан болсон хэрэглэгчиддээ азын бэлгийг нь гардуулан өглөө.
Эхний үе буюу 4-р сарын 27-ны өдөр Юнивишнийн 923-р суваг болон Ховд телевизээр шууд дамжуулсан азтан шалгаруулах нэвтрүүлэгт Huawei Y5 утасны эзнээр Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж. Цэен-Ойдов, Зэрэг сумын иргэн Д. Сумъяабазар, Samsung J2 гар утасны эзнээр Жаргалант сумын иргэн Д. Гомбосүрэн, Жаргалант сумын иргэн Ц. Цэрэдулам, IPhone XR гар утасны эзнээр Булган сумын иргэн П. Баатаржав нар тодорч сүүлийн үеийн ухаалаг гар утасны азтан боллоо.



Энэхүү “Супер бэлэгтэй урамшуулал”-д Юнителийн хэрэглэгч болон шинэ хэрэглэгчид симээ сэргээх эсвэл дансаа цэнэглэж, төлбөрөө төлсөнөөр Супер урамшуулалд оролцох боломжтой болох юм. Супер бэлэгтэй урамшуулалд оролцсоноор Юнителийн мөнгөн дугаар, Гэр интернэт үйлчилгээний эрх мөн YAMAHA CRUX DEV брендийн Мотоцикл, Prius 30 автомашины эзэн болох боломжтой.Бэлгийн эздийг 5-р сарын 12, 6-р сарын 2-ны өдрүүдэд Юнивишнийн 923-р суваг болон Ховд телевизээр шууд дамжуулан тодруулна.

Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)