Дөргөн сумын “Ахмадын хороо” улсдаа тэргүүллээ
Дөргөн сумын ахмадын хороо улсын тэргүүний ахмадын хороогоор бүс нутагтаа анхдагч болж шинэ түүхийн хуудсыг нээсэн амжилтыг үзүүллээ. Улсын тэргүүний ахмадын хорооны хүндтэй шагналыг Ховд аймгийн ахмадын хорооны дарга н.Дамбадаржаа болон сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар ахмадуудад баяр хүргэж гарын бэлэг явуулсныг сумын удирдлагууд гардуулан өглөө.
Тус сумын ахмадын хорооны даргаар ахмад настан З.Баасандорж сүүлийн 20 жил ажиллаж байгаа юм байна. Энэ хугацаанд ахмадын хороог өөрийн гэсэн байртай байлгаж, үйл ажиллагааг нь тогтмолжуулж, нутгийн ахмад буурлуудыг олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулж, тэднийг идэвхижүүлж дэмжиж ажилласаар ирсэн байна.
Ахмад буурлуудын нөр их хөдөлмөр, сум орон нутгийн удирдлагуудын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд хүндтэй шагналыг хүртэж байгаадаа талархалтай байна гэж ахмадын хорооны дарга нь онцоллоо.
Ховд аймгийн Дөргөн сумын ахмадын хороо анх 1979 онд байгуулагджээ. Алтан үеийн ахмадуудын хийж хэрэгжүүлсэн ажил, амьдралын туршлага өнөө цагт ус агаар шиг хэрэгтэй болсон энэ үед Дөргөнчүүд ахмадынхаа үйл ажиллагааг дэмжиж, ахмад буурлуудаасаа суралцсаар байна.
Дөргөн сумын ахмадын хороо энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил болон ахмадын тухай хуулийг сурталчилан таниулах, ахмадуудын амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, боломж нөхцөлийг бүрдүүлэх, ахмадын байгууллагын ажлаа сайжруулах, гэх зэрэг олон шалгуур үзүүлэлтийг цогцоор нь ханган ажилласан тул анхан шатны улсын тэргүүний ахмадын хороогоор шалгаруулжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)