“ Хэрэглэхгүй зүйлээ заруулах уу? “ дэлгүүр үүд хаалгаа нээлээ
Гэр бүлийн хэрэгцээ, хувь хүний хэрэгцээ гээд өдөр тутам хэрэглэгддэг бүхнийг жагсаана гэвэл хязгаар нь үл харагдах уртаас урт жагсаалт бий болох нь гарцаагүй. Гэтэл үнэн хэрэгтээ эмх цэгтэй амьдрана гэдэг илүү үнэ цэнийг бий болгож, бухимдалгүй амьдрах гол үндэс болдог байна. Бид өнөөдөр нүдэнд сайхан харагдсан, өөрт тааламжтай санагдсан бүхнийг өөрийн болгохын төлөө мөнгө хайрлахгүй зардаг. Гэвч худалдан авалт бүр мэргэн сонголт болж чаддаггүйг онцлох хэрэгтэй. Их бага нь хамаагүй мөнгө зарж худалдан авсан зүйлээ ганц нэг удаа хэрэглээд авдар, шүүгэндээ дарж орхидог нь бидний буруу сонголт төдийгүй хаяж устгаж болдоггүй хүсээгүй хэрэглээний нэг шлтгаан болдог. Тэгвэл энэ бүхнийг энгийнээр шийдэх боломжийг орон нутгийн хэрэглэгчдэд олгосон “ Хэрэглэхгүй зүйлээ заруулах уу? “ дэлгүүр шинээр үүд хаалгаа нээлээ.
Энэ дэлгүүр гаднаас ямар нэгэн бараа авч ирж зардаг дэлгүүр биш юм. Зөвхөн ард иргэдээс ирсэн шинэ тутам барааг хямд үнээр зарж, бусад бараа бүтээгдэхүүнээр солих боломжийг олгож байгаагаараа анхдагч дэлгүүр гэж ойлгож болно. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй хэдий ч олон арван байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ.
Хэрэглэгдэхгүй зүйлээ хямд үнээр заруулж мөнгө олохын зэрэгцээгээр байгальд ээлтэй зөв хандлагыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлж байгаа гэдэг үүднээс энэхүү бизнесийн үйл ажиллагааг дэмжигч байгууллагууд ч гарч ирж байна. Хамгийн гол нь тогтмол үйл ажиллагаатай байж чадвал аяндаа иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг дэлгүүр болох боломжтой гэдгийг тус дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд ярьж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

gantulga
2019 оны 05 сарын 13-нд
Хүнд хэрэгтэй зүйл сэдсэнд баяр хүргэе Амжилт Хаягаа тодорхой оруулна уу