Шим ус “ОНӨААТҮГ”-ын ажилчид спортын 3 төрлөөр өрсөлдөж байна

  Шим ус “ОНӨААТҮГ”-ын ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон төрөлт спортын тэмцээн энэ өдөр болж байна. Тэмцээнд 6 нэгжийн 80 гаруй ажилчид оролцож нэг өдрийг спортод зориулж хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний төгсгөлд шилдэг баг тамирчдыг шалгаруулж шагнаж урамшуулах юм байна.



 Шим усны ажилчдын тухайд Ховд аймгийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, бохирыг татан зайлуулах, эвдэрч гэмтсэн шугам сүлжээг засварлах гээд энэ өвлийн турш ачаалалтай ажилласан. Цаашид аймаг орон нутгийнхаа ард иргэдийг тав тухтай дулаахан орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс өвөлжилтийн бэлтгэлийг зунаас эхэлж хийхээр төлөвлөж байна гэлээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)