Алтай сумын иргэн 7 настай Б. Оргил хүү юнител группын супер шагнал prius 30 авто машины эзэн боллоо
Дэвшилтэт технологийн үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлж, хэрэглэгчиддээ түрүүлж хүргэдэг Юнител Групп зөвхөн Ховд аймгийнхаа хэрэглэгчдэд зориулсан 3 үе шаттай сугалаат урамшууллын аяныг зарлаад байсан билээ. Тэгвэл тус “Супер бэлэгтэй урамшуулал”-ын 3-р үеийн азтангууд тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа.
Энэ үеэр Юнителийн азийн мөнгөн дугаарын эзнээр Манхан сумын иргэн Д. Энхбаатар, Булган сумын иргэн М. Баттулга, бүтэн жилийн эрхтэй гэр интернэтийн эзнээр Жаргалант сумын иргэн Р. Батчимэг, Жаргалант сумын иргэн М. Баяраа нар тодорсон бол супер шагнал болох PRIUS 30 авто машины эзнээр Ховд аймгийн Алтай сумын иргэн Ж. Баярсайханы 7 настай Оргил хүү тодорч супер азтан боллоо. Иргэн Баярсайхан нь ам бүл 6. Эхнэр 4 хүүгийн хамт Алтай сумандаа ажиллаж амьдардаг байна.
Тэрээр Хүү Оргилдоо 2018 оны 8-р сард Юнителийн шинэ дугаарыг авч өгч байсан бол сугалаат урамшуулалт аянд оролцохын тулд Допингийн 15000 мянгөн төгрөгийн нэгжээр дансыг нь цэнэглэж өгсөнөөр ийнхүү азтан болжээ.
Харилцаа холбооны салбартаа тэргүүлэн ажилладаг Юнител групп нь үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдгээрээ онцлогтой. Тус хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Тэр дундаа хэрэглэгчиддээ зориулсан сугалаат, урамшуулалт аянаа жил бүр явуулж олон хүнийг баярлуулдаг.
Тэгвэл энэ удаад зөвхөн Ховд аймгийнхаа Юнителийн хэрэглэгчдэд зориулсан 3 үе шаттай сугалаат, урамшуулалын аяныхаа хүрээнд 15 хүнийг азтан болголоо. Ийнхүү Ховд аймгийн Юнител группын хэрэглэгч бүрт үнэнч шударгаар азтан болох боломжийг олгосон супер бэлэгтэй урамшууллын азтангууд тодорсоноор энэ удаагийн сугалаат урамшуулал өндөрлөж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)