Шим ус ОНӨААТҮГ-ын 2019 онд хийхээр төлөвлөсөн нийт ажлын биелэлт 45 хувьтай явагдаж байна гэв

  Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим ус орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын нийт ажилчдын хурал энэ өдөр зохион байгуулагдаж өнгөрсөн онд хийсэн ажил болон энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж цаашид юун дээр анхаарч хэрхэн яаж хамтарч ажиллах талаар санал хүсэлтээ солилцлоо.


Шим ус нь Ховд аймгийн нийт хүн амын усны аюулгүй байдлыг хангах аас гадна аймгийн хэмжээнд 196 байгууллага, аж ахуйн нэгж, 127 орон сууцны 3200 гаруй айл өрхийг цэвэр усаар хангах, бохирыг татан зайлуулах үндсэн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн орон сууцны 1700 орчим айл өрхүүдийн халаалттай холбоотой засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байна. 2019 онд нийт 51 ажил хийхээр төлөвснөөс биелэлт нь 45 хувьтай явагдаж байна гэлээ. Шим усны ажилчдын тухайд цаг наргүй ачаалал ихтэй ажилладаг учир энэ хуралдаанаар гарсан ажилчдын санал хүсэлтийг нэгтгэж цаашдын үйл ажиллагаандаа тусгаж тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн юм.

Энэ оны хагас жилийн байдлаар л гэхэд тус хамт олон чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал: Урсгал болон их засваруудын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, инженерийн бичиг баримтыг боловсруулах, зургын нэгдсэн сантай болох тооцоо судалгаа хийх, цэвэрлэх байгууламжийн лагийг хусаж ачих, ойн зурвасын задарсан шугамыг засварлаж даланг өндөрлөх, шинэ технологийн дагуу уур гаргагч хийж турших, айл өрх, аж ахуй нэгжүүдээс ирсэн дуудлагын дагуу тухай бүрт нь түргэн шуурхай хүрч үйлчлэх зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэжээ. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрт хангах үүднээс бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шугам сүлжээний нэгдсэн судалгааг хийж албан бичиг хүргүүлэн ажиллаж эхэлжээ.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

 




Сэтгэгдэл ( 0)