ГХБХБГ-ын хэрэгцээнд ашиглаж байсан Lexus RX330, Land Cruiser100 маркийн авто машиныг дуудлага худалдаагаар худалдлаа

  Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 64 тогтоолоор баталсан нийтийн нээлттэй дуудлага худалдааг орон нутгийн өмчийн газраас зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн орон нутгийн төрийн албанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон авто техникийн хэрэгслүүдийг нээлттэй худалдаалж байгаа юм.

Тус дуудлага худалдаанд 10 гаруй хүн үнийн саналаа хэлж оролцлоо. Энэ удаад суудлын автомашин Lexus RX330, Land Cruiser 100 маркийн авто машиныг тус бүр 3 сая төгрөгөөр эхлэн дуудаж 3сая 600 мянгаар худалдааллаа.

Бэлтгэсэн: Т. Азжаргал




Сэтгэгдэл ( 0)