Сурын харвааны талбайн засварыг орон нутгийн барилгын компаниудын хандив тусламжтайгаар гүйцэтгэж байна
Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. МУ-ын өнцөг булан бүрд баяр наадмын бэлтгэл ажил хэдийн эхлээд байна. Ховд аймгийн тухайд Үндэсний их баяр наадмаа 07 сарын 09-ны өдөр Урианхай сурын харваагаар эхлүүлэх тов гаргажээ. Тиймээс наадамчин олны ая тухыг хангасан цэвэр цэмцгэр орчинг бий болгох ая тухтай наадах боломжийг хангах тал дээр баяр наадмын комисс онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал: Үндэсний сурын харвааны комиссын дарга /ГХБХБГ-ын дарга / Б. Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг үндэсний сурын талбайг засварлах ажлыг 07 сарын 04-ны өдрөөс эхлүүлэн хийж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Сурын харвааны талбайн засварыг орон нутгийн барилгын компаниудын хандив тусламжтайгаар гүйцэтгэж байна. Нийт 500 м2 талбайг цементэлж, зурхай будах, эвдэрч муудсан сандал засварлах гээд чамгүй олон ажлыг хамтын хүчээр хийж хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Орон нутгийн Ховдын Хаш өргөө, Оюу констракшн, Мотоблок, Саруул цамхаг, Чандмань Уушир, Баруун жонон, Цагаан бөлбөө, Вива зон, Зол дайчин, Турлиах, Гранд пасикаль, Ховд Азза , Эм-Си-Эс зэрэг компаниуд ажилчдын цалин, засварт шаардлагатай цемент, элс, барилгын бусад хэрэгцээтэй эд материалаар туслан оролцож байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)