Жаргалант суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын эргэн тойронд

  Жаргалант суманд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын  нэгээр Наран багт баригдаж байгаа 75 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн яслийн барилга нэрлэгдэж байна. БСШУСЯ, ГХБХБГ-ын захиалгаар 2 давхар 75 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн яслийн барилга 2019 оны 09 сард ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээний дагуу ажил нь үргэлжилж байна. Тус барилгын гүйцэтгэгчээр "Турлиахт" ХХК ажиллаж байгаа бол төсөвт өртөг нь 1 тэрбум 895 сая 135 мянга. 2018 оны 10 дугаар сарын 01-нд эхлүүлсэн барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.



Шинээр баригдаж байгаа байшин барилга бүрд нам даралтын зуух суурилуулахыг хориглоод байгаа. Гэтэл цэцэрлэг яслийн барилгын зураг төсөвт анхлан тусгагдсанаар тухайн барилга байгууламж нь нам даралтын зуухтай байхаар зураг нь хийгджээ. Үүнээс үүдэн шугам сүлжээний асуудал гол хүндрэлийг дагуулаад байна. Хамгийн ойр байгаа Дулааны станцтай шугам сүлжээний холболт хийхэд гэр хорооллын айл өрхийн хашааг дайруулан газар доогуурх бүтээн байгуулалт явагдах учир айл өрхүүдтэй ярилцаж, тохиролцох тал дээр хүндрэл үүсээд байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс учирлаж байлаа. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс учраад байгаа эрсдэл, хүндрэлийг тооцож гарц шийдлэл  олж хамтран ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.






Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)