ЕБ-ын 7 дугаар сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, урлагийн заалны барилгын ажил 80 хувьтай явагдаж байна

  Аймгийн Засаг дарга Б. Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсгийнхний очиж танилцсан дараагийн бүтээн байгуулалт нь Жаргалант сумын ЕБ-ын 7 дугаар сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, урлагийн заалны барилгын ажил байлаа. БСШУЯ, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын 7-р сургуулийн захиалгаар 2018 оны 10 дугаар сарын сүүлээр барилгын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар дээврийн ажил, дотор шавардлагын ажил хийгдэж, нийт гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна. Барилгын гүйцэтгэгч компаниар "Гранд пасикал" ХХК ажиллаж байна. Бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 4 тэрбум 291 сая 294 мянган төгрөгөөр гэрээлжээ.





Жаргалант сум 7-р сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, 35.0м х 17.0м хэмжээтэй 2 давхар, цутгамал төмөр бетон араг бүтэцтэй бол урлагийн заал 21.0м х 18.0м хэмжээтэйгээр баригдахаар зураг төсөвт тусгагдсан байна. Энэхүү барилга 2019 оны 08 дугаар сард ашиглалтанд орох юм. Ингэснээр Жаргалант сумын хамгийн алслагдсан багууд болон хөдөөгийн малчдын хүүхдүүд голчлон суралцдаг 7 дугаар сургууль өөрийн гэсэн дотуур байр, зориулалтын урлагийн заалтай анхдагч сургууль болохоороо онцлогтой юм.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)