ДОВ ЖАЛГАНЫ ҮЗЭЛ БУЮУ "БУМБАТ"-ЫГ ТОЙРСОН АСУУДАЛ
Ховд аймгийг зорьсон хүмүүсийн хамгийн түрүүнд саатан өнгөрдөг сум бол Дарви сум юм. Энэ ч утгаараа Дарви сум нь Ховд аймгийн угтах үдэх төв цэг гэж ойлгож болно. Аян замд алжааж ядарсан, саатаж буудалласан хол ойрын зочид гийчдийн амралтын түр цэг, амт чанартай хоолны цогц үйлчилгээг энэ сумаас л иргэд сэтгэл хангалуун авах болсон. Урд өмнө нь Ховд аймгийн ямар ч суманд олон нэр төрлийн амт чанартай хоолыг нэг дороос түргэн шуурхай харьцангуй хямд үнээр худалдан авах боломж олгосон үйлчилгээний газар байдаггүй байсныг нутгийнхан андахгүй ээ.Ялангуяа хот хооронд зорчиж байгаа жолооч тээвэрчид, ард иргэдийн дунд хоолны чанар үйлчилгээний талаарх шүүмжлэл тасардаггүй байсан. Өөрөөр хэлбэл сүүлийн 16 жилийн турш зорчигч ард иргэд хоолны газрын үйлчилгээ, чанар стандарт, үйлчлүүлэгчдийн тав тух, хоолны үнэ тарифд сэтгэл ханамжтай байгаагүй бөгөөд жижигхэн цайны газраар үйлчлүүлж сонголтгүй, сайндаа л гэхэд 2-3 нэр төрлийн хоолыг өртөг өнөдөртэйгээр хүссэн ч хүсээгүй ч идээд л явдаг байсан. Зам дагаж хөгжил гэдэгчлэн хөдөө орон нутагт үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, үйлчилгээний шинэ урсгалыг бий болгох шаардлага бий болж эхэлсэн. Зорчигч ард иргэд ч энэ шаардлагыг тавьж эхэлсэн байна.Тэр ч утгаараа 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дарви суманд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 2,5 га газрыг эзэмшүүлэхээр 2016 оны сумын ИТХ-аар батлуулсан байна. Энэ боломжийг "Эбон тур" ХХК соргогоор харж 2017.07.24-нд Авто замын дэргэдэх үйлчилгээний цогцолбор байгуулах хүсэлтийг төслийн хамтаар Дарви сумын ЗДТГ-т хүргүүлснээр төсөл нь дэмжигдэж мөн оны 08-р сарын 30-нд тус ХХК-д газрын гэрчилгээг нь олгож газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. Ингээд "Эбон тур" ХХК хууль журмын дагуу Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах 2,5 га газарт бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байдаг.
Бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг нутгийн бизнес эрхлэгч иргэн н.Зоригтбаатар эсэргүүцлээ илэрхийлж Дарви сумын нутаг дэвсгэр дээр Дарви сумын л иргэд газар эзэмших ёстой, мөн газрыг хууль бусаар олгосон гэх гомдлыг шүүхэд гаргажээ. Гэвч үнэндээ МУ-ын иргэн бүр хүссэн аймаг сум багтаа газар эзэмших бүрэн эрхтэйг хуульчилсан байдаг. Тиймээс гомдол гаргасан иргэний байр суурь бол хуулийн зүйл заалтыг зөрчсөн, нутаг усаар нь ялгаварлан гадуурхсан, цэвэр хувийн ашиг сонирхолын шинжтэй гомдол хэмээн үзэх хүн ч байна. Үнэн хэрэгтээ Бумбат зоогийн газрыг тойрсон хэл амны гол бай нь газартай холбоотой. Тодруулбал: Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа “Бумбат” зоогийн газрыг барьсан "Эбон тур" ХХК-ны газар нь Дарви сумын ЗДТГ-аас зарласан төсөл сонгон шалгаруулах журамтай шууд холбоотой байсан учир иргэний гомдлыг үндэслэн шүүх "Эбон тур" ХХК-ны газрын гэрчилгээг хүчингүй болгожээ.Ингээд тус ХХК-ны барилгын үйл ажиллагаа тухайн ондоо түр хугацаанд зогсонги байдалд орсон байдаг. Маргаантай шүүхээс хүчингүйд тооцогдсон газрын дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэрийг дахин гаргаж 2018 оны 03-р сард Дарви сумын газрын даамал Л.Самдан газрын дуудлага худалдааны зарыг 2018.03.23-нд дахин байршуулснаар дахин зарлагдсан газрын дуудлага худалдаанд "Эбон тур" ХХК дахин шалгарч газрын гэрчилгээгээ 2 дахь удаагаа авчээ.
Өмнө нь хэл ам дагуулсан, олны анхааралд өртсөн учир Эбон тур ХХК-ны зүгээс болгоомжилж, учирч болох эрсдлээ тооцон Дарви сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран үйлчилгээний цогцолбор байгуулахтай холбогдуулсан уулзалт ярилцлагыг нутгийн иргэдийн төлөөлөл болсон 156 иргэнийг хамруулан хийсэн байна. Хуралд оролцсон иргэдийн 95 хувь нь цогцолбор байгуулах саналыг дэмжиж үүнээс 4 хөн хүн л эсэргүүцсэн байна. Нутгийн иргэдийн санал санаачлагаар үйлчилгээний цогцолбор байгуулах ажил дэмжигдсэн учраас тус ХХК-ны хамт олон урам зоригтойгоор бүтээн байгуулалтын ажлаа дахин үргэлжлүүлж богино хугацаанд Дарви суманд үйлчилгээний шинэ цогцолборыг сүндэрлүүлжээ. 2018.06.25-ны өдөр “Бумбат” нэртэй зоогийн газар шинээр үүд хаалгаа нээж ард иргэдэд цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн амт чанартай, илчлэг хоол цайгаар үйлчилж эхэлсэн нь зорчигчид төдийгүй нутгийн ард иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж талархалыг хүртэж эхэлжээ.
Үйлчилгээний жишиг цогцолбор болох “Бумбат” зоогийн газар байгуулагдснаар нутгийн ард иргэд ажлын байраар хангагдаж сумандаа ажилтай, орлоготой сайхан амьдрах бүрэн боломж бүрджээ. “Бумбат” зоогийн газрын нийт ажилчдын 76 хувь нь Дарви сумын уугуул иргэд байдаг юм байна. "Бумбат" зоогийн газар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2018-2019 онд л гэхэд орон нутагт нийт 4,708,800 төгрөгийн сайн дурын хандив, дэмжлэгийг үзүүлснээс гадна хуулийн дагуу татвар хураамжаа тогтмол төлсөөр иржээ. “Бумбат” зоогийн газрын хамт олон нутгийн уугуул ард иргэд малчдыг дэмжиж мах сүүгээ нутгийн малчдаас худалдан авч дэмжиж хамтран ажилладаг байна. Бүх зүйлийг хуулийн дагуу явагдаж байгаад итгэн хоёронтоо газрын гэрчилгээ авсан “Бумбат” зоогийн газрын газар эзэмшлийн маргаан мөн л дуусаагүй байна. Учир нь Дарви сумын газрын даамал Л.Самдан нь одоогийн “Бумбат” үйлчилгээний төвийн газрын дуудлага худалдааг хуулийн хугацаанаас 7 хоногийн өмнө сонгон шалгаруулсан гэх шалтгаанаар мөн л хууль зөрчсөн гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсныг үндэслэн Дарви сумаас “Бумбат” зоогийн газрын зөвшөөрлийг цуцлахад хүрчээ. Хэдийгээр МУ-ын иргэн аж ахуйн нэгж хуулиндаа захирагдаж шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх нь зайлшгүй боловчиг төрийн албан хаагчийн ажилдаа хариуцлагагүй хандаж хуулиа судлаагүй буруутай үйл ажиллагаанаас болж хувийн хэвшил хөрөнгө санхүүгээрээ хохирч үлдэх учиргүй юм. Эбон тур ХХК-ны газрын зөвшөөрлийг цуцаллаа гэхэд Дарви сумын ЗДТГ-аас хөрөнгө санхүүгээ нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж "Эбон тур" ХХК –ны зүгээс үзэж байна.
Хэрэв газрын даамал нь анхнаасаа ажилдаа хариуцлагатай хандаж хуулийн хугацаандаа газрын дуудлага худалдааг зохион байгуулчихсан бол төр хувийн хэвшлийн дунд ийм хэмжээний асуудал үүсэхээргүй байсан байна. Нэгэнт хөрөнгө мөнгө зараад хийчихсэн бүтээн байгуулалтыг нурааж буулгахдаа хүрэхэд эргээд хохирлын хэмжээг хэн барагдуулах вэ. "Бумбат" зоогийн газар байгуулагдахаас өмнө бид ямар үйлчилгээг авдаг байсныг санацгаая. Хамгийн наад захын хэрэглээ болсон боловсон жорлонд үйлчлүүлж цэвэр усаар гар, нүүрээ угаах нөхцөл боломж, авто машины зогсоол, олон хүн нэг дор цэвэр орчинд хооллох боломж, хоол цай,кофе, шүүсны сонголт гээд цогц үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй байсан.Үйлчилгээний жишиг цогцолборыг байгуулах санал санаачлагыг орон нутгийн үйлчилгээний газрууд санаачлаагүй байхад хөдөөд шинэ соёлыг бий болгож “Бумбат” зоогийн газар зах зээлийн судалгаанд үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үйлчлүүлэгчид ч энэ тухай санал бодлоо хуваалцлаа. Тус зоогийн газрын нэг онцлог нь таны урт аялалд түр саатан буух, газар төдийгүй, ая тух, амт, илчлэгтэй, эрүүл хоолоор сэтгэл хангалуун үйлчлэх явдал юм.Нийт үйлчлүүлэгчдийн 90 хувь нь удаан хугацаагаар тухлан сааталгүй аль болох хурдан хооллохыг эрмэлздэг байна. Тиймээс захиалгын хоол өдөртөө тун цөөн хийгддэг гэлээ. Энэ онцлогт тохируулан 3-4 төрлийн шөл, 5 төрлийн хоёрдугаар хоол, 4 төрлийн салатны сонголтыг үйлчлүүлэгчдэд барьдаг байна.
Порц хоол иргэн таны гарт хүрэхэд хэрхэн яаж хийгдэж хэдэн шат дамжлалгыг дамжин хүрдэгийг ч харж байна. Порц хоол таны гарт хүрэхийн тулд нийт 5 дамжлагыг дамждаг байна. Нэгдүгээрт түүхий бүтээгдэхүүнийг цэвэрлэж ангилах, хоёрдугаарт хагас боловсруулалт буюу бэлтгэх, гуравдугаарт халуун ажиллагаа буюу хоолыг болгох, дөрөвдүгээр порцлолт, тавдугаарт, үйлчлүүлэгчдийн гарт хүргэх гэсэн үндсэн 5 дамжлагыг дамждаг байна. Алдартай хүн хийгээд амжилттай яваа бизнесийг саар нэр атаа хорсол үргэлж дагадаг. Үүний нэгэн адилаар “Бумбат” зоогийн газрын нэр хүндэд халдах гэсэн оролдлогууд ч цахим орчинд идэвхижиж ард иргэдийг төөрөгдүүлж үнэн худал нь батлагдаагүй баримт нотолгоогүй мэдээллүүд ч энэ цаг үед сошиал орчинд байршиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай сурвалжлах баг Дарви сумын “Бумбат” зоогийн газрын үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилж бодит байдлыг үзэгч та бүхэнд хүргэж байна.
Дээрх мэдээлэл гүжирдсэн нотлогдоогүй мэдээлэл гэдгийг ч эх сурвалжийн зүгээс онцоллоо.Ялангуяа цахим орчин хяналтгүй, эмх замбараагүй болсон энэ үед иргэн та ямар мэдээлэлд итгэж үнэн бодит мэдээллийг хаанаас хэрхэн олж авах вэ гэдэгтээ ч дүгнэлт хийх шаардлагатай болж байна. Эбон тур ХХК-ны үйл ажиллагаанд саад бэрхшээл учраагүй бол тухайн ХХК-ны хамт олон үйлчилгээгээ улам өргөжүүлж аймаг орон нутгийн нэрийн хуудас болосн анхдагч томоохон иж бүрэн цогцолбор байгуулах бүрэн боломжтой гэдгээ хэллээ. Иймд Дарви сумын ЗДТГ энэ асуудалд анхаарлаа хандуулж түргэн хугацаанд шийдэж нэг зөвшилцөд хүрэх нь чухал байна. Эцэст нь хэлэхэд дов жалганы өчүүхэн үзлээсээ л салчихвал хөгжлийн гарц бидэнд ойрхон байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг Д. Лхагвацэрэн

баатао
2020 оны 04 сарын 23-нд
бvжинлхам утасны дугаараа vлдээнэ vv