Хөшөөт багийн иргэд эрүүл мэндийн нөхөн олговорт өрх бүрт 10 сая төгрөг өгөхийг Мо Эн Ко ХХК-аас шаардаж байна
Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт 178 өрхийн 800 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоон мэдээ байдаг. Эдгээр иргэдийн тухайд уурхайн хар цагаан тоосжилт, дуу чимээнээс болж 12 жилийн турш эрүүл мэндээрээ хохирсоор ирсэн учир Мо Эн Ко ХХК – буруутган эрүүл мэндийн нөхөн олговор олгохыг шаардсан тайван цуглааныг зохион байгуулаад байна. Хөшөөт багийн иргэдийн хашаа, гэр орон нь уурхайн отволоос 50-100 метрийн зайд хүрч очсон, хүүхдүүд нь тоглох газаргүй болж муу усны нүх, хог хаягдлын төв цэгт өдрийг өнгөрүүлдэг, хар цагаан тоосжилт нь хүн амьсгалах аргагүйд хүргэсэн, хүнд машин техникийн дуу чимээ нь иргэдийн амар тайван байдлыг 24 цагийн турш алдагдуулж байгаа зэрэг шалтгаанаас зөрчил анх үүссэн байна.
Хөшөөт багийн иргэдийн хүсэлтээр 2019 оны 08 сарын 24-нд багийн ИНХ-аа хуралдуулж, хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдээ 08 сарын 28-ны өдөр сум болон Мо Эн Ко ХХК-ны захиргаанд хүргүүлсэн байна. Гэвч тухайн компаниас ямар нэгэн хариу ирүүлээгүй учир Хөшөөт багийн иргэд 2019 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн тайван суулт хийснээр Мо Эн Ко ХХК-ны үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоод байна. Иргэдийн зүгээс Мо Эн Ко ХХК-д 2 хүсэлтийг тавьж, шаардаж байгаагаа хэллээ. Нэгдүгээрт Нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг чанартай хийж иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх. Хоёрт Эрүүл мэндийн нөхөн олговорт компанийн санал болгосон 4 сая төгрөгийг нэмэгдүүлж 10 сая төгрөгт хүргэж өрх бүрийн дансанд шилжүүлэх гэсэн шаардлагууд тавиад байна. Харин Мо Эн Ко ХХК-ний зүгээс шууд шийдвэрлэх боломжгүйн дээр санхүүгийн эх үүсвэр байхгүй. Тиймээс ТУЗ-аасаа шийдвэр гаргуулж хариуг 9 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлнэ гэсэн албан бичгийг аймагт ирүүлсэн байна.
2019 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн Мо Эн Ко ХХК-ний үйл ажиллагаа иргэдийн тайван цуглаанаас болж тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаад уурхайн тээвэрчид хохирч байна гэж үзэн орон нутгийн засаг захиргаанд хандсан байна. Хөшөөтийн уурхайд 24 аж ахуй нэгж компаний 500 гаруй хүнд даацын машины 1500 орчим тээвэрчид нүүрс тээвэрт явдаг байна. Тиймээс Хөшөөт багийн иргэд Мо Эн Ко ХХК-ны хооронд үүсээд байгаа зөрчил маргааныг яаралтай шийдвэрлэх тал дээр анхааран ажиллахыг тээвэрчид хүсчээ. Харин Хөшөөт багийн иргэдийн зүгээс Мо Эн Ко ХХК, Ховд аймаг, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн иргэд гэсэн 3-н талт хэлэлцээр хийж иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсэж хариугаа хүлээж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)