Ховд аймгийн “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төсөл хэрэгжиж байна

  Ховд аймгийн Жаргалант сумын 1739 айл өрх, 102 аж ахуй нэгж, 22 төсөвт газрыг халаалт дулаанаар ханган ажилладаг Дулааны бадамлах дөл компаний төв дамжуулах шугам 1986 онд ашиглалтад орсноос хойш 33 жил ашиглагдаж байгаа учир шугам сүлжээний шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлагатай хэмээн үзэж “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төслийг эхлүүлэх нээлтийн тууз хайчиллаа. Төслийн хүрээнд шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хийхээр гэрээлсэн байна.
Ховд аймгийн “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төслын хүрээнд Бадамлах дөл ХХК-ий дулааны станцаас Тулгын 30 айлын орон сууцны уулзвар 8-р цэг хүртэл хуучин Ф 300 мм-ийн шугамыг Ф 426 мм-ийн шугам болгож шинэчлэх 1. Тулгын 30 айлын орон сууцны уулзвараас /8-р цэгээс/ 4-р 30-н айлын орон сууцны өмнөх 10-р цэг хүртэл хуучин Ф 250 мм-ийн шугамыг Ф 325 мм болгон шинэчлэх 2. 3,4-р 30 айлын орон сууцны өмнөх 10-р цэгээс 3 дугаар цэцэрлэгийн 13-р цэг хүртэл хуучин Ф 200 мм-ийн шугамыг Ф 273 мм болгон шинэчлэх 3. 4,1-р арван жилийн ЦТП-ээс 10,5 дугаар цэцэрлэг хүртэл хуучин Ф 150 мм-ийн шугамыг Ф 219 мм болгон шинэчлэх зэргээр томоохон ажлыг богино хугацаанд чанар стандартын өнөр шаардлага ханган гүйцэтгэхээр ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бадамлах дөл ХХК, Увс дулааны станц ХХК, Хар тарвагатай ХК,Ирээдүйн энергийн систем ХХК-ийн дулааны инженер техникийн ажилчид, экспертүүдийн хамтаар ажиллаж байна. Тухайн компаний зүгээс бараа материалаа ОХУ-д үйлдвэрлэгдсэн 20 хувийн гантай, стандартын шаардлага хангасан, битүү цутгасан 8-10 мм-ийн ган турбагаар хийхээр чанар гүйцэтгэлээ онцгойлон анхаарч байгаагаа хэллээ.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийг дулаанд холбон, ажиллаж амьдрах тав тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас ийнхүү төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төслийг 1 тэрбум ,218,345,789 төгрөгний төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр болоод байна. Гурван км шугамыг сар хүрэхгүй хугацаанд шинэчлэх том ажлыг хийж гүйцэтгэснээр тус станцаас халаалт дулаанаар хангагддаг айл өрх, албан байгууллага,аж ахуй нэгжүүд өвлийн ид хүйтний их ачааллыг даарч зутрахгүйгээр даван гарахад ихээхэн үр дүнг үзүүлнэ гэж үзэж байна.  “Дулааны бадамлах дөл” ХХК-ийн зүгээс шугам сүлжээгээ шинэчлэх ажлыг санаачлан хийж байгаа ч хэрэглэгчдээс ихээхэн зүйл шалтгаална гэдгийг тус компаний зүгээс мэдэгдлээ. Учир нь хэрэглэгчид өөрсдөөсөө шалтгаалах шугам сүлжээнийхээ ажлыг эртнээс эхлүүлж, засвар үйлчилгээгээ хийх, шугам сүлжээгээ угааж цэвэрлүүлэх, дулаан алдагдал гаргадаг цонх, хаалгаа дулаалах зэргээр өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахгүй бол халаалт дулаан 100 хувь сайжирна гэсэн үг хараахан биш гэдгийг онцоллоо.

Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)