Зар мэдээ

Халамж ажлын байрны өдөрлөг

ХОВД АЙМАГ ТАНИЛЦУУЛГА

Тунгалаг буянт дуу

Үзэсгэлэнт байгаль

Монгол банк - ханш

МУАЖ Б.Зангад

“Тунгалаг Буянт”
Үг: Ч.Балдан  Ая:Д.Лхашид
Дуучин: Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад.

Мөнгөн давалгаа хаялсан
Мөрөн голын минь урсгал
Мөнх цаст Алтайн сугаас
Мяралзан урсах нь бахдалтай

Хэдэн зуун уулын чанадаас
Хээтэж урссан Буянт минь
Асралт ээжийн минь сүү шиг
Ариун тунгалаг рашаан юм

Улиас бургас нь шуугисан
Уудам шаргал хөндийн дундуур
Үндэстэн ястнуудын бахдал болсон
Үзэсгэлэнт Буянт минь урсдаг аа

Өглөөний наран мишээхэд
Өнгө ялгаран мэлтэлзэх голын минь
Нугаларан долгиолох тунгалаг ус нь
Нутаглан суугчдын хэрэгцээ юм.



10/30/2018 8:32:51 PM

Ховд аймаг цаг агаарын мэдээ

Фэйсбүүк хуудас

Халамж аян баннар

Архив