Баар, ресторан, задгай захуудыг шаардлагатай тохиолдолд шинийн таван хүртэл хаана

  Ховд аймгийн ЭМГ-аас тусгай баг бүрдүүлэн Булган-Такешкен боомтод очиж коронавирусээс урьдчилан сэргийлэх, тусгаарлах газар байгуулан мэргэжил арга зүйгээр ханган гурван сая төгрөгийн өртөгтэй халдвар хамгааллын хувцсыг боомт дээр ажиллаж байгаа ажилчдад хүлээлгэн өгсөн байна. Мо Эн Ко ХХК-ны зүгээс Хөшөөтийн уурхайгаас тээвэрлэлт хийж буй жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүднээс эмч томилон ажиллуулж байгаа гэсэн мэдээллийг өгсөн боловч тухайн газар дээр мэргэжлийн байгууллагууд очиж танилцахад дээрх мэдээлэл худлаа байсан талаар онцгой комиссын хурлын үеэр ЭМГ аас мэдээллээ.



Мөн хурлаар Короновирусээс урьдчилан сэргийлэх үүднээс хөл хөдөлгөөн ихтэй, эрсдэлийн төвшин өндөрт тооцогддог баар, караоке, ресторан зэрэг байгууллагуудыг шаардлагатай тохиолдолд шинийн тавныг хүртэл хаах тухай хэлэлцэв.Түүнчлэн захуудын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг 7 хоногийн хугацаатай ажиглалт хийн ажилласан бөгөөд энэ үеэр нойл, зогсоолын хүрэлцээ муу, хог хаягдлаа ил задгай хаядаг, цэвэрлэгээ муу, худалдаа наймаа эрхлэгчид амны хаалт зүүгээгүй, халдвар хамгааллын асуудлаа орхигдуулсан, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт муу, төрийн өмчит газрыг дур мэдэн дамлан зарсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн гэдгийг ажлын хэсгийн зүгээс мэдээлэл болгон өгсөн байна. Тиймээс эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед хараа хяналт сул байгаа олон нийтийн үйлчилгээний газруудыг хаах нь зөв шийдвэр хэмээн үзэж  задгай захуудын үйл ажиллагааг шинийн таван хүртэл хаах хүртэл арга хэмжээг авч ажиллах тухай санал солилцов.


Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг олон нийтэд цаг алдахгүйгээр хүргэн ажиллаж байгааг мэргэжлийн байгууллагууд энэ үеэр онцолсон юм. Гэвч халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалын бодис, амны хаалтын нөөц байхгүй хомстолд орсон хэвээр байгааг дурдсан юм. Ховд аймгийн ЭМГ-аас гар ариутгагч бодисыг үйлдвэрлэн иргэдэд нийлүүлж байгаа хэдий ч хүрэлцэхгүй байгааг хэллээ. Мөн амны хаалтны тухайд улс даяар хомстол үүсэж, цаанаас нийлүүлдэг байгууллагууд үнээ 350 орчим төгрөгөөр нэмэгдүүлээд байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээлэл болгон өглөө. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л талын боломжийг судалж шаардлагатай тохиолдолд орон нутагтаа амны хаалт хямд үнээр үйлдвэрлэн нийлүүлэх боломжийг судалж үзэхийг онцгой комиссын зарим гишүүд санал болголоо.



Дэлхий дахинд Коронавирусын халдвар тархсанаас хойших хугацаанд Ховд аймгийн тухайд 1 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж улмаар тухайн иргэн нь Коронавирусаар өвчлөөгүй болох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээний хариу гарсныг тухай бүрт нь мэдээлж байсан. Харин энэ сарын 8-9-ны үед дахин 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлаад байгаа мэдээлэл цахим орчинд тавигдсан. Энэ талаар онцгой комиссын гишүүд мэргэжлийн байгууллагуудаас хурлын үеэр тодруулахад: Мөн адил шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээлэл хүргэсэн юмаа. Харин цаг үеийн мэдээ мэдээллийг үнэн бодитой хүргэн ажиллахад мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа тийм ч сайн байж чадахгүй байгааг онцгой комиссын гишүүдийн зүгээс шүүмжилж байлаа. Тиймээс цаашид ЭМГ болон БОЭТ ажлын уялдаа холбоогоо улам бүр сайжруулан, цаг үеийнхээ мэдээ мэдээллийг тогтмол солилцож байхыг энэ үеэр албан ёсоор сануулсан байна.
Бэлтгэсэн: Б. Сувдаа




Сэтгэгдэл ( 9)
Гишүүн

2020 оны 02 сарын 11-нд

Маскаа бид өөрсдөө гарын доорх материал ашиглан хийж болно ....Харин задгай захуудийг сайн хяналтанд авах хэрэгтэй... Тэнд худалдаа хийж байгаа иргэд ээс гадна Дэл сул хэссэн хүмүүс Ялангуяа Согтуу хүмүүс их байна тэдгээр хүмүүс нус шүлсээ хаа хамаагүй хаяаж байна эндээс л янз бүрийн өвчин гарч болзошгүй

2020 оны 02 сарын 11-нд

Zax xaana gej soliorch bxaar ulsiin xilee xaagaachee malnuudaa.maskaa ix xemjeegeer vildwerleed busdad xvrteemjteigeer vne xoorogdoxgvi zarax xeregtei sh dee

Р.Цэдэнбал.

2020 оны 02 сарын 11-нд

Ард иргэдээ амны хаалтаа байнга зүүж , амь насаа хамгаалах болон бусадад бирус ханиад тараахгүй байхыг анхаарна уу.

2020 оны 02 сарын 11-нд

Олон нийтийн газраар амны хаалт маскгүй явж байгаа хүмүүсийг амны хаалттай явах энэ нь амь насанаа хамгаалахад чухал үүрэгтэйг ойлгуулаж ухуулах хэрэгтэй.

орк

2020 оны 02 сарын 11-нд

Лаларуудаа захаас хоолоо олж идэж байгаа олон мянган хүний эрх ашиг амьдралыг бодож үзсэн үү. Наад хүмүүс чинь бүгд банкны зээлтэй зээлийг нь та нар төлж өгөх үү эсвэл банкны хүүг нь зогсоож өгөх юм уу ер нь бол та нар ард түмэнд үйлчилж байж цалин авах ёстойгоо мэдэж баймаар байна даа

2020 оны 02 сарын 11-нд

.Суманд ч маск олдохгүй байх нь аргагүй. Цаанаасаа маск нийлүүлдэг газрууд 1 маскийг 100 гаргадаг байсан бол одоо 450 төгрөгөөр өгөөд аймагт ирхээрээ 500 төгрөгөөр өгөх болчхоод байгаа юм гэсээн. Улсын хэмжээнд амны хаалтны хомсдол үүсээд байгаа гэнэ

2020 оны 02 сарын 11-нд

Шаардлагатай тохиолдолд задгай захуудыг хаах тухай ярих юм байна лээ.

Цагаанаа

2020 оны 02 сарын 11-нд

Урьдчилсан сэргийлэх нь зөв одоохондоо Монголд арай ч илэрчээгүй бна зах хаахад хиймэл хомсдол үүснэ үнэ өснө олон хүн зээлээ төлж чадахгүй болох зэрэг эрсдэл хүндрэл үүсэх байх даа дайны хажуугаар дажин хэрэггүй л юм бгаам даа

Duut

2020 оны 02 сарын 11-нд

Cуманд маск ердөөсөө аймагт олдохгүй бн гээд ирэхгүй бн. Маск зүүмээр бн туслаач