“Тhe Voice of Mongolia -2020” авьяаслаг оролцогч С. Марал-Одыг Ховдчууд дэмжиж байна

  Дэлхийн хэмжээний шоу болох “Тhe Voice of Mongolia -2020” тэмцээний сонсох шатны сүүлийн шалгаруулалт өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон. Хүчтэй цээл хоолойгоороо үзэгчдийг гайхшруулж, дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан оролцогч бол Сэр-Одийн Марал –Од охин юм. Тэрээр 2002 онд төрсөн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, айлын том охин юм. С. Марал –Од нь цэцэрлэгт байхаасаа ардын дуу сайн дуулдаг байсан төдийгүй ардын урлагийн тоглолтоор БНСУ, ОХУ- дад эх орноо төлөөлөн тоглолтоор явж байжээ. Түүний аав Н. Сэр-Од нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИНХ-ын дарга бол ээж Ц. Амгалан нь тус сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багшаар ажилладаг байна. С. Марал-Одын аав ээж нь Ардын авьяастан, МУСТА гэр бүлийн дуучид юм. С. Марал-Од нь доороо 3 дүүтэй айлын ууган охин. Түүний аав ээж оюутан байхдаа охиноо төрүүлсэн бөгөөд тэрээр эмээ өвөө дээрээ өсчээ. С. Марал-Од одоо нийслэлийн 50 дугаар сургуульд сурч байна. Тэрээр сургуулийнхаа тэргүүний сурагч, Чингэлтэй дүүргийн шилдэг сурагч, онц сурлагатан төдийгүй, Математик, Физик, Монгол хэл, Гадаад хэлний хичээлээр дүүрэг болон улсын олимпиад, уралдаанд удаа дараа амжилт гаргаж байжээ. С. Марал-Одын тухайд дуу дуулах, загвар зохион бүтээх дуртай бөгөөд ирээдүйд чадварлаг загвар зохион бүтээгч, дизайнер болох хүсэл мөрөөдөлтэй гэнэ. Нутгийнхаа нэрийг дэлхийн хэмжээний том тайзнаа гаргаж үзэгч олны бахархалыг төрүүлээд буй С. Марал-Од охиноо Ховдчууд дуу нэгтэй дэмжин “Тhe Voice of Mongolia -2020” тэмцээний ялагч болох торгон мөчүүдэд үргэлж хамт байж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 3)

2020 оны 03 сарын 14-нд

nziin egchid amjilt husiy zaawal turuuleerei

Бадамтуяа

2020 оны 03 сарын 09-нд

Мундаг охинд амжилт хүсэе нутгийн зон олон уул ус түүнийг ивээж алдаршуулаг охины гайхалтай авьяасыг янжинлхам бурхан ивээж байна даа

Дашдорж

2020 оны 03 сарын 09-нд

Удам дамжсан дуучин охиндоо амжилт хүсье