Архины хор хөнөөл
2020 оны жилийн эцсийн байдлаар БОЭТ-ийн сэтгэцийн эмгэг судлалын тасагт 129 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Эдгээр иргэдээс 10 эмэгтэй хүн архины эмчилгээ хийлгэжээ. Насны хувьд 30-54 насныхан зонхилж байна. 2021 он гарснаар 13 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Эдгээр хүний 5 нь архины цагаан солио оноштойгоор. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас жилээс жилд бие махбод нь муудаж,халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтэлд түлхүү өртөх, нас баралтын зонхилох шалгаан болж байгааг эмч мэргэжилтэн онцолж байна.
ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ П. ХОСБАЯР
Архи согтууруулах ундаа нь хоол ундны нэгэн адил улаан хоолойгоор дамжин хүний биед шимэгддэг байна. Ингэснээр улаан хоолой, ходоод гэдэсний үрэвсэл, улаан хоолны, ходоод гэдэсний шархлаа, улаан хоолой, ходоод гэдэсний цус алдалт, улаан хоолой, ходоод гэдэсний хавдар үүсдэг байна. Мөн элэг цөс нойр булчирхайд нөлөөлдөг байна.Архи нөлөөлдөггүй эрхтний систем гэж огт байхгүй.
Тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? гэхлээр Архийг нэг удаа согттолоо уух үед 8-20 мянган мэдрэлийн эс эргэж нөхөн төлжихгүйгээр үхдэг.
Тиймээс архийг давтамжтайгаар хэрэглээд байх юм бол ой тогтоолт буурах, мартамтгай болох, нойргүйдэл үүсэх, нойрны өөрчлөлттэй болох, зан төрхийн өөрчлөлттэй болох, хөдөлгөөний тэнцвэр алдагдах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.
Архийг давтамжтайгаар хэтрүүлэн хэрэглэж байгаад уухаа болих үе буюу 12-72 цагийн дараа архины солиорол буюу архины цагаан солио үүсч болдог байна.
Тиймээс архи уугаад даагаад байна, тархиа би өөрөө удирдана гээд хэтрүүлэн уух, хааяа би уудаг юм чинь гэж өөртөө зөв өгөх зэргээр нэг л мэдэхэд архинд донтох өвчин тусчихсан байдаг учир Архинаас татгалзаж, стресс бухимдал, баяр жаргалаа өөр зүйлээр орлуулан тайлах олон аргийг сонгон хэрэглэхийг сэтгэцийн эмгэг судлалын эмч нар зөвлөж байна.
Архинд цаг ямагт үгүй хэлж сураарай. Архинд зохистой хэрэглээ гэж байхгүй.
Нэг л мэдэхэд архины хамааралтай бодчихдог учир архины хэрэглээнээс татгалзаарай.
Сэтгэгдэл ( 0)