Монголчууд эрт үеэс цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шалтгааныг тодорхой тусган хэлсэн байдаг
Монгол ёс уламжлал аугаа ч гэлээ. Дэлхий дахиныг хамраад байгаа амь насанд аюул заналхийлсэн өвчнөөс өрх гэрээ, ах дүү, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд, хамт олноо хамгаалах сонголт бидний хувьд тулгарлаа. Монголчууд эрт үеэс цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шалтгааныг тодорхой тусган хэлсэн байдаг.
Тухайлбал:
-Хэн нэгэн хүн насан өөд болбол тухайн хүний гэр бүл цагаан сар тэмдэглэдэггүй бөгөөд хамаатан садны айл өрх, ах дүү нь өмнөх жилүүдийнхээ уламжлалт баяр наадамтай харьцуулахад, баяр наадмынхаа хүрээг хумих /Эхнэр нөхрийн тал гашуудал зовлон амсвал, хоёр талынхаа нөхцөл байдлыг судалж/ гашуудал үзээд байгаа талынхаа ах дүү төрөл төрөгсдийг хүндэлж золгохгүй байх.
Нөгөө талаас гашуудал үзээгүй хамаатан садангийн ах дүүтэйгээ ёс болгож золгох, зочлох гэх мэт уламжлалт зан үйлийг бид өнгөрснөөс өнөөг хүртэл дагаж мөрдөж ирсэн билээ.
Хэдийгээр дэлхий нийтийг цочроогоод байгаа аюулт вирус миний, таны , бид бүхний гэр бүлд ирээгүй ч гэлээ цаг ямагт амь нас эрүүл мэндээ сахин хамгаалах үүднээс уламжлалт баяраа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өгрүүлэх нь хамгийн зөв шийдвэр хэмээн үзэхэд буруудахгүй байх.
Нэг жил уламжлалт баяраа цомхон, зардал багатай тэмдэглэхийн зэрэгцээ хайртай гэр бүл, ойр тойрныхоо бүхий л хүнийг аливаа эрсдэлээс хамгаалах боломж бидний өмнө байна.
Ганцхан удаагийн цагаан сарыг тэмдэглэлгүй өнгөрснөөр:
- Ах дүү, ойр дотныхоо нандин холбоо, гэр бүл, ах дүүгийн ёс уламжлал , яс, цусан холбоог илүү ихээр мэдэрч нэгнээ үгүйлэн санах
- Өрх гэр бүл санхүү, төлөвлөлтөө харамсхааргүй зүйлд зарцуулах / Аар шаар өр зээлнээсээ салах, хуримтлал бий болгох/
- Баяр наадмаа гэр бүлийнхээ хүрээнд нам гүмхэн, амралт маягаар тэмдэглэн өнгөрүүлж, хэн нэгэнд дараа тээр болохгүй байх гээд олон эерэг тал бий.
Тиймээс"Амьд явбал алтан аяганаас ус ууна" гэдэгчлэн дэлхий нийтээрээ амгалан тайван болж, сонгууль, улс төрөөс ангижирсан 2021оны Монголын уламжлалт баяр "Цагаан сараараа Монгол түмэн минь эрүүл энх, саруул сайхан байхын өлзий ерөөлөөр учран золгох" сайн цагийн хүлээж, уламжлалт баяраа хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх тэр цаг дор уулзъя.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)