- ХОВД АЙМАГ ТАНИЛЦУУЛГА
- ХОВД АЙМГИЙН ТУХАЙ
-
ХОВД АЙМГИЙН ТУХАЙ
Ховд аймгийн танилцуулга
Ховд аймаг нь Монгол орны баруун урд хэсэгт 76100 км2 талбайг эзлэн оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 1470 км-т алслагдан оршдог. 2011 оны хүн амын тооллогоор 76870 хүн амтай гэж бүртгэгдсэн байна.
Газрын гадарга: Гадаргын хувьд аймгийн нутаг нь говь цөл, тэгш тал, ухаа гүвээт тал, нам уулс, дундаж өндөр уулс, уулс хоорондын хотос хонхор, цав толгод гэсэн хотгор гүдгэрийн бүх хэв шинжүүд илэрдэг.
Гадаргын хамгийн өндөр цэг нь Мөнххайрхан уул /4204м/, хамгийн нам цэг нь Зүүнгарын говь дахь Бор цонжын тал 1126 м юм.
Уур амьсгал: Жилийн дундаж хэм нь -0,4-1,9 хэм. Хүйтэн урт өвөлтэй, аагим халуун, богино зунтай, агаар нь хуурай, унах тундасны хэмжээ бага. Нийт нутгаар жилд 220 мм-ээс ихгүй тундас унадаг. Уулархаг хэсэгтээ хамгийн ихдээ 300мм хүртэл, говь цөлийн бүсдээ 50мм хүртэл хур тундас унадаг.
Усан хангамж: Ховд аймагт Хар-Ус, Хар, Дөргөн, Цэцэг зэрэг томоохон 10 гаруй нуур, Ховд, Булган, Буянт, Цэнхэр, Үенч, Бодонч зэрэг 300 гаруй гол горхи, булаг шандтай. Үүнээс ихэнхи нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг.
Ургамалжилт: Нэн өвөрмөц, нийтдээ 1300 орчим зүйлийн ургамал ургадаг. Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн 86 зүйл ургамалын 25 нь энд багтдаг.
Амьтны аймаг: Ховд аймагт 5 аймгийн 633 гаруй зүйлийн сээр нуруутан байдгаас 90 зүйл хөхтөн, 220 гаруй зүйл шувуу, 11 зүйл хэвлээр явагч, 8 зүйл загас, нэг зүйл хоёр нутагтан бий.
Жуулчны бааз:
Ховд аймгийн хэмжээнд Мөнгөн уул, Шүүтийн тохой жуулчны баазууд улиралын чанартай үйл ажиллагаагаа явуулж байна. Үенч, Мөст суманд ангийн отогтой.
1/25/2019 8:56:19 PM